Монгол Улсын консерваторийн мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш Б.Цацралтай ярилцлаа.
-Хөгжмөөр хичээллэх нь хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг юм бол?
-Сонгодог хөгжмөөр буюу төгөлдөр хуур, хийлээр тоглож сурсан хүүхэд зоригтой байдаг. Яагаад гэвэл сонгодог хөгжмүүд дотроос хамгийн багаас нь эхэлдэг, нарийн ажиллагаа, ур чадвар шаардсан хөгжимд хийл, төгөлдөр хуур ордог. Энэ хөгжмийг багш нь зөв зааж байгаа тохиолдолд зүүн, баруун тархийг давхар хөгжүүлдэг. Хүүхэд сонгодог хөгжмөөр хичээллэснээр сонсгол сайн хөгжихөөс гадна зүүн, баруун тархи зэрэг ажиллахаар олон үйлдлийг зэрэг хийж чадна. Тухайлбал, судалгаанаас харахад баруун гараараа хөгжмөө тоглонгоо зүүн гараараа теннис тоглох жишээтэй. Мөн хүүхдийн сонсгол сайжирснаар хэцүү аялгатай гадаад хэл сурахад амар болно. Яагаад гэвэл сонсголгүй хүүхэд байсан ч гэсэн хөгжмөөр хичээллэхэд сонсгол хөгждөг эрхтэн. Мөн уралдаан тэмээнд оролцож тайзны соёлыг мэдэрч, нээлттэй, зоригтой болдог.
-Тэгвэл хүүхдийг багаас нь хөгжмөөр хичээллүүлэх хэрэгтэй юм байна гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Хүүхэд бүр хөгжимчин болохгүй ч гэсэн хөгжмийн боловсролтой байх ёстой гэдгийг миний найз хэлж байсан. Таван жилийн өмнө Европын орнуудаар аялж байхад 10 айлын долоо нь төгөлдөр хууртай, хүүхдүүд нь тоглож байхыг хараад гайхсан. Хүүхэд сонгодог хөгжим тоглож байгаа нь тухайн айл хүүхдэдээ анхаарч хэр боловсрол олгож буйг нь харуулж байгаа юм. Европт төгөлдөр хуур, хийлийн хичээл үнэтэйд тооцогддог юм билээ. Тухайн улсын хөгжлийг сонгодог хөгжмөөр нь дүгнэдэг.
-Танай сургалтын төвд хэдэн наснаас нь хөгжим тоглохыг заадаг юм бэ?
-Манай төв нээгдээд нэг жил болж байна. Би Монгол Улсын консерваторийн багш болохоор таван настай хүүхдүүдийг шалгаж авдаг. Монгол хүүхдийн хамгийн тохиромжтой нас бол тав. 1-10-ын доторх тоо, баруун, зүүн гараа мэдэхээс гадна бүтэн, хагас зүйл гэдгээ мэддэг байвал бэлэн гэсэн үг. Цөөн тохиолдолд 4.5 настай хүүхэд орж ирдэг. Хэрэв бэлэн бус байвал бэлдэж ир гээд буцаадаг. Хүүхэд заавал сонсголтой байх шаардлагагүй. Хэдийгээр хөгжимчин болохгүй ч гэсэн хүссэн хүсээгүй бид хөгжүүлэх талаас нь ажилладаг. Тиймээс хүүхэд маань хамгийн түрүүнд хөгжимд дуртай байх ёстой. Бага насны хүүхэд биеэ даагаагүй байдаг болохоор эцэг эхийнх нь нэг заавал дагаж явна. Манай нэг онцлог бол хүүхдийг 15 дуутай болгох биш хөгжим бүжгийн сургуулийн сурагч шиг ноот хараад тоглодог болгох юм. Ноотыг үсэг гэж ойлгож болно.
-Монгол Улсын консерватори II улирлын амралт дуусахаар элсэлтээ авдаг. Хүүхдээ өгөх сонирхолтой эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?
-Шинэ жилийн дараа төгөлдөр хуур, хийлийн ангид таван настай хүүхдүүдийг авна. Хэдэн оны, хэдэн сард төрснийг нь харна. Тухайлбал, 2020 оны есдүгээр сард сургуульд орох хүүхдүүдийг бүртгэнэ гэсэн үг. Хүүхдийг элсүүлэхдээ мэргэжлийн төгөлдөр хуурчийн гар байна уу, үгүй юу, ритмийн тогтолцоо, сонсголыг хардаг. Мөн найман хичээлийг өгөөд эхлэхээр хэр хурдан ойлгож, юмыг хэр шингээж авч байна. Эцэг эх нь дагаж явж байна уу, найман хичээлийн турш дуртай байна уу гэдгийг нь харна. Манай мэргэжлийн нэг давуу тал нь хэзээ ч тэтгэвэрт гардаггүй. Ахмад багш нар бидэнд үнэтэй зөвлөгөө өгч, багшилдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.26 ПҮРЭВ №256 (6223)

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
