Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Монгол Улсын Гавьяат эдийн засагч, академич, “Этүгэн” их сургуулийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга С.Нямзагдыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр /2019.12.27/ гардуулан өгөв.
Гавьяат эдийн засагч, академич С.Нямзагд нь 1981 онд Монгол Улсад, 2003 онд ОХУ-д эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан бөгөөд 1998 онд профессор цол хүртжээ. Түүнчлэн 2003 онд Монгол Улсын шилдэг эдийн засагч, 2005 онд Монгол Улсын гавъяат эдийн засагч цол хүртсэн байна.
Монгол Улсын Их Сургуульд багшаар 1973 онд ажлын гараагаа эхэлж, Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого судлах төвийн захирал, УИХ-ын гишүүн, Төсөв санхүү, мөнгө зээлийн бодлогын байнгын хорооны гишүүн, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн ректороор ажиллаж байгаад 2007 оноос Удирдлага, эдийн засаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллуудын консерциумын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.
Тэрбээр “Хөгжлийн эдийн засгийн асуудлууд”, “Монголын хөгжлийн загварууд”, “Залуучуудын мэргэжлийн чиг баримжаа”, “Эдийн засгийн сэтгэлгээ” зэрэг сэдвүүдээр лекц уншиж, томоохон суурь судалгаа хийн, эдийн засаг, татвар, гаалийн харилцааг зохицуулах олон хуулийн төслийг удирдан боловсруулжээ.
.jpg)

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
