2019 онд 159,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн бол 2020 онд орон нутгийн төсвийн орлого 234.5 тэрбум төгрөгөөр батлагдсан нь Өмнөговь аймгийн түүхэнд байгаагүй өндөр орлого бөгөөд ирэх онд нийтдээ 166,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ.
2019 оныг аймгийн хэмжээнд “Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил”, салбарын хэмжээнд “Соёлыг дэмжих жил” болгон зарлаж, зориулалтын нядалгааны шугам бүхий мах ангилан ялгах үйлдвэр, төмс, хүнсний ногооны 200 тн-ын багтаамжтай механикжсан зоорь, хүнсний иж бүрэн лабораторийн барилгыг барьж ашиглалтад оруулж, тамирчид, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг дэмжиж ажилласнаар аймгийн тамирчид олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээнээс 2019 онд 731 медаль хүртсэн амжилт үзүүллээ.
2019 онд тус аймгийн хүн ам 68114 болж, мал сүргийн тоо 3,3 сая толгойд хүрч, “Говийн дэмжлэг” хөтөлбөрт 149 байгууллагын 4249 төрийн албан хаагчийг хамруулж, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 3 барилгыг дахин төлөвлөлтөд оруулан 162 айлын орон сууц барих ажлыг амжилттай эхлүүлж, улсын хэмжээнд бүх сумдадаа цэвэр бохир усны шугам, цэвэрлэх байгууламжийг барьсан анхны аймаг болж, автозам, автозогсоол, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, цахилгаан дамжуулах агаарын шугам, гэрэлтүүлэг зэрэг ард иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэддээ шуурхай хүргэх “Иргэн төв”-тэй олон бүтээлч ажлыг хэрэгжүүлсэн.
Өмнөговь аймаг нь 2019 онд 21 аймаг, нийслэлээ ажил үйлсээрээ тэргүүлэн “Улсын тэргүүний аймаг”, аялал жуулчлалын салбарын “Шилдэг санаачилгатай аймаг”-аар тус тус шалгарч, азийн ардын урлагийн наадамд Тэргүүн байр эзэлж, элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор улсын хэмжээнд 1 дүгээр байранд эрэмбэлэгдэж, шинээр 1450 ажлын байр бий болгосноор ажилгүйдлийн түвшинг 16,4 хувиас 6,2 хувь хүртэл буюу хамгийн өндөр хувиар бууруулж, эхийн эндэгдэл гаргалгүй ажиллаж, хөгжлийн индексийн түвшин, өрсөлдөх чадвараараа бусад аймгаа хошуучилж байна.
2020 оныг аймгийн хэмжээнд “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”, салбарын хувьд “Боловсролыг дэмжих жил” болгож, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах, ард иргэдийнхээ амьжиргааны түвшин, амьдралын чанарыг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах асуудлыг цогцоор нь шийдэхээр төлөвлөөд байна.
Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд та бүхний идэвх зүтгэл, хариуцлага, орон нутгаа, иргэдээ гэсэн чин сэтгэл чухал гэдгийг онцлон тэмдэглэж, бүгдээрээ хамтдаа хөгжил дэвшил өөд хичээн зүтгэцгээе.
Золгон ирж буй 2020 он ололт амжилт, хөдөлмөр бүтээлээр дүүрэн он жил байх болтугай.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.НАРАНБААТАР

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
