ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээ болон, Хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийж дууслаа. Ингэснээр дотоод халдвараас бүрэн хамгаалагдсан, дуу чимээнээс тусгаарлагдсан бие даасан тусгай Боксын зохион байгуулалттай боллоо. Тус тасгуудыг хүлээж авах үйл ажиллагаа өнөөдөр болж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Тэгэхээр өнөөдөр шинэхэн бүтээн байгуулалтынхаа шанг татаж буй Эрчим эмчилгээний тасаг нь өнгөрөгч онд 31 эмч, ажилчидтайгаар нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн хүн амд осол гэмтлийн үеийн эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээг хүргэжээ. Тодруулбал, нийт 394 үйлчлүүлэгч үйлчлүүлсэн нь ГССҮТ-ийн нийт үйлчлүүлэгчдийн 2,3 хувь нь байна.


Тус тасаг нь нь Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт -Амилахуйн өрөө-Эрчимт эмчилгээний тасаг гэсэн зохион байгуулалттай ажилладаг. Шинээр тохижилт үйлчилгээ хийсэн Эрчимт эмчилгээний тасаг нь эмнэлгийн дотоод халдвараас бүрэн хамгаалагдсан, дуу чимээнээс тусгаарлагдсан бие даасан тусгай Боксын зохион байгуулалттай болж буйд салбарынхан төдийгүй үйлчлүүлэгчид нь их таатай байгааг энэ үеэр хэлж байлаа.

Ийнхүү тус тасаг нь боксын зохион байгуулалттай болсноор нэг үйлчлүүлэгчдэд иж бүрэн тоноглогдсон тусгай нэг өрөө, эмчилгээ болон тусламж үйлчилгээ үзүүлэх нэг эмч, нэг сувилахуйн мэргэжилтний баг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх болж буй юм. Мөн эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн багийн ажиллах тусгай зориулалт бүхий эмчилгээний өрөө нь ариутгал, халдваргүйжүүлэх болон агааржуулалтын системтэй, иж бүрэн эрчимт эмчилгээний аппарат тоног төхөөрөмж, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслэлээр бүрэн хангагдсан байна. Түүгээр зогсохгүй хэвтэн эмчлүүлэгчийн тав тухыг хангах үүднээс тусгай өрөө бүрт дотоод сүлжээ, интернет, хяналтын камертай, SMART LED дэлгэцтэй USB, HDMI, AV WiFi-тай олон үйлдлийг зэрэг хийж гүйцэтгэх чадвартай ухаалаг дэлгэц холбосон байна. Мөн дотоод сүлжээний тусламжтай интернет орчинд эмч үйлчлүүлэгчийн биеийн байдлыг харж үнэлэх, хяналт тавих, түүнчлэн үйлчлүүлэгчийн талаарх мэдээллийг үйлчлүүлэгчийн ар гэрт дүрс, дуутай дамжуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн эмнэлгийн дотоод сүлжээнээс авсан үйлчлүүлэгчийн мэдээ мэдээлэл, өвчний түүх, эмчилгээний карт, бүх төрлийн оношлогооны хариуг дэлгэцээр шууд дамжуулан үзэж эмч нарын зөвлөгөө хийх бүх нөхцөлийг нэг цэгт төвлөрүүлсэн байна.

Түүнчлэн өнөөдөр Хүүхдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасаг боксын өрөөтэй боллоо. Тус тасаг нь өнгөрөгч онд 21 ажилтантай, 12 хэвтэн эмчлүүлэх өрөө, 35 ортойгоор хотын таван дүүрэг, хөдөө орон нутгийн 10 аймгийн харъяалал бүхий 1499 хүүхдэд Осол гэмтэл, согогийн үеийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Мөн 2019 онд нийт 980 хүүхдэд тулгуур хөдөлгөөний гэмтэл, согогийн мэс заслыг амжилттай хийсэн байна. Ийнхүү тус тасаг нь олон улсад хийгдэж буй судалгаанд суурилагдсан дараах “Хүүхдийн чөмөгт ясны эмгэг хугарлыг сунадаг хадаасаар бэхлэх”, Шилбэний төрөлхийн хуурамч үеийг шаант чөмөгний хуурамч үений хэсгийг авч чөмөгний голоор уян хадаасаар бэхлэх, ялтас шургаар бэхлэх, хуурамч үений хэсэгт өөрийн ясны хальс, ясыг суулгах мэс заслын аргуудыг тус тус нэвтрүүлсэн гээд ололт амжилттай өнгөрөгч оныг үджээ.

Дашрамд дуулгахад, тус төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг нь өнгөрөгч онд эмнэлгийн анхны тусламжийн үйлчилгээг 125,688 иргэнд хүргэжээ. Энэхүү тоон үзүүлэлт нь 2018 оноос 14,407 үйлчлүүлэгчээр нэмэгдсэн байна. Харин амбулаторийн тасгаар нийт 59,734 үйлчлүүлэгч үйлчлүүлсэн нь 2018 оноос 272 үйлчлүүлэгчээр нэмэгджээ. Эдгээр үйлчлүүлэгчийн 16,481 буюу 9 хувь нь хэвтэн эмчлүүлсэн аж. Үүний 11,268 буюу 68,3 хувь нь мэс засал эмчилгээ хийлгэсэн байна.
Тус бүтээн байгуулалтын талаар ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогын 1-р тасгийн эрхлэгч М.Болдбаатар болон Хүүхдийн гэмтэл согогын 2-р тасгийн эрхлэгч Б.Жаргалсайхан нарын ярилцлагыг хүргэж байна.
.jpg)

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
