Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь томилолт Хэнтий аймгийн Бор Өндөр суманд үргэлжилж байна. Сумын нутаг дэвсгэрт “Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр” 200 метрийн гүнд олборлолт явуулж байна. Тус уурхай хоногт 390 тонн хүдэр олборлодог бөгөөд жилд 300.000 тонныг олборлох хүчин чадалтай. Сүүлийн таван жилийн хугацааны хагаст нь сул зогссон ч 2017 оноос олборлолтоо сэргээж, технологийн зарим нэг шинэчлэл хийсэн байна.

Жоншны чанарын агууламж нь буурсаар өдгөө 26.76 хувьтай болсон. Гэхдээ хүдрээ баяжуулах үйлдвэрт угаан 90-95 хувийн чанарын агууламжтай болгодог байна. Одоогийн хүчин чадлаар олборлох юм бол ердөө гурван жилийн дараа нөөц нь дуусна. Хэрвээ Зүүн Цагаан дэлийн ордын техник, эдийн засгийн үндэслэл батлагдвал дор хаяж 10-15 жил олборлолт хийх боломжтойг мэргэжилтнүүд хэллээ. Бор-Өндөрийн уурхайд 1200 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд дундаж нас нь 30-35 байгаа тухай Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.





Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
