Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг товч танилцуулж, зарим үүрэг даалгаврыг өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ, Засгийн газраас Сахилга хариуцлага дэг журмыг чангатгаж, Иргэн төвтэй засаглалыг хэрэгжүүлэн 2018, 2019 онд тодорхой үр дүнгүүд гаргалаа.
МИАТ, Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэр, зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газрууд хуримтлагдсан өрнөөс гарч, анх удаа цэвэр ашигтай ажилласан. Газрын тос, гангын боловсруулах үйлдвэр, УЦС, Сайжруулсан түлшний үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг эхэлж, дотоодын ажиллах хүчинд тулгуурлаж төмөр зам, автозам барьж, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зэрэг 338 объект шинээр ашиглалтад оруулж, 1800 гаруй км хатуу хучилттай авто зам барилаа. Цаашид бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлж, цахилгаан эрчим хүчний хангалтыг нэмэгдүүлэх, 2020 онд бүх аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар холбох, хүнсээ дотоодоосоо бүрэн хангах, атрын аяныг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарна гэв.
Мөн нийслэлд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авсан арга хэмжээний үр дүнд Улаанбаатарын утаа 40-50 хүртэл хувиар буурсныг судалгааны байгууллагууд танилцуулж байна. Орон нутагт, аймгуудад хотод энэ туршлагыг авч ажиллах хэрэгтэй гээд аймаг орон нутгийн удирдлагуудын саналыг сонсч асуултад хариулав.
Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын дүнд Завхан аймагт олгогдоод байсан уул уурхайн лиценз цэгцлэгдэж, 50 хувь буурсан ч Отгон сум дах Отгонтэнгэр хайрханы бэлд лиценз эзэмшигч этгээдүүд олборлолт хайгуул хийж эхэлсэн нь орон нутгйин удирдлагын төвшинд шйидвэрлэх боломжгүйг Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан мэдэгдсэн. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааралдаа авч шийдвэрлэнэ гээд Төрийн тахилгат, ард иргэдийн шүтээн хайрханд олборлолт хайгуул хийхийг зөвшөөрөхгүй. Лицензийг цуцлана гэдгээ мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
