Коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын холбогдох шийдвэр гарч БНХАУ-тай хиллэж буй хилийн боомтуудыг 2020 оны гуравдугаар сарын 02-ныг хүртэл хаагаад байгаа билээ. Энэ нь зарим иргэдийн дунд төөрөгдөл үүсгэж, Улсын онцгой комисст хандан асуулт тавьсаар байгаа тул дараах шийдвэрийг гаргажээ.
Хорио цээрийн үед зайлшгүй шалтгаанаар тус улс руу зорчих, БНХАУ-д ажиллаж амьдарч буй иргэд эх орондоо түр хугацаагаар ирсэн ч зайлшгүй шалтгаанаар мөн буцах шаардлага байгаа зэргийг харгалзан үзэж Улсын онцгой комиссоос гаргасан тогтоол.
Үүнд: Гадаад улсад урт хугацаагаар амьдрах эрхтэй байнгын оршин суудаг, ажиллаж, суралцдаг бөгөөд Монгол Улсад түр зорчин ирээд байгаа болон хүндэтгэн үзэх шалтгаантай, дараах шаардлага хангасан иргэдийг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх аж.
-БНХАУ-д байнга оршин суудаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, суралцдаг Монгол Улсын иргэдийг Засгийн газрын тогтоолын дагуу хилийн боомтын нэвтрэх хөдөлгөөнийг хэвийн болтол эргэж ирэхгүй тохиолдолд баталгаа гаргуулж, тухайн иргэнийг нэг удаа агаарын болон төмөр замаар улсын хил нэвтрүүлнэ
-БНХАУ-аар дамжин өнгөрч гуравдагч орон руу зорчихоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 31-ны өдрийн 39 дүгээр тогтоол гарахаас өмнө урьдчилж тасалбар захиалсан гадаадад сурч, ажил хөдөлмөр эрхэлдэг Монгол Улсын иргэнийг нэг удаа агаарын болон төмөр замаар улсын хил нэвтрүүлнэ.
Гэхдээ энэ тохиолдолд БНХАУ-аар дамжихдаа зөвхөн нисэх буудлын транзит замаар дамжин өнгөрнө.
-БНХАУ-ын иргэнтэй гэр бүл болсон, 0-18 насны хүүхэдтэй Монгол Улсын иргэнийг /эхнэр, нөхөр, хүүхэд нь Хятад улсын иргэн/ БНХАУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яамны харьяа Иргэний хэргийн газраас эхнэр нөхрийг нь баталж нотолгоо гаргасан тохиолдолд улсын хилээр нэг удаа нэвтрүүлнэ.
-БНХАУ-д хот хоорондын хөдөлгөөн түр зогсоож хөл хорио тогтоосны улмаас Монгол Улсын Засгийн газрын 39 дүгээр тогтоолын 1,2-т дурдагдсан боомтуудад очих боломжгүй Монгол Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод авто замын боомтуудад байгаа Монгол Улсын иргэдийг улсын хилээр нэг удаа нэвтрүүлнэ.
-Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн, тэдгээрийн дундаас төрсөн 0-18 нас хүртэлх хүүхдийг улсын хилээр нэг удаа нэвтрүүлнэ.
-БНХАУ дахь хөл хорио тогтоогоогүй бүс нутагт тогтмол эмчилгээ хийлгэдэг, эмнэлгийн хяналтад байдаг, эмнэлгийн төлөвлөгөөт болон яаралтай хагалгаанд орох Монгол Улсын иргэдийн хүсэлтийг тухайн эмнэлгийн байгууллага нотломж гаргаж баталгаажуулсан тохиолдолд холбогдох баримт бичгийг үндэслэж агаарын болон төмөр замаар улсын хилээр нэг удаа нэвтрүүлнэ.
Энэхүү заалтад багтсан иргэдийг Монгол Улсад буцаж ирэхтэй холбоотой зардал, төлбөрийг өөрсдөө хариуцах баталгаа гаргуулж, нэвтрүүлнэ.
Мөн дээрх заалтаас бусад тохиолдолд авто зам, төмөр зам, агаарын хөлгөөр БНХАУ руу зорчихоор урьдчилан тасалбар авсан иргэдийн тасалбарын үнийг эргүүлэн олгож, тус улс руу зорчих тасалбар түгээх үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр зогсооно.

1.jpeg)
.jpeg)

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
