“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Тавантолгой – Цагаан хадны чиглэлд нүүрс тээвэрлэлтэд явж байгаа жолооч нарт дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ. Тус компани нь нийт 200 гаруй тээврийн аж ахуйн нэгжтэй хариуцлагын гэрээ байгуулан ажилладаг, эдгээр аж ахуйн нэгжүүд нь 15 мянга орчим жолоочтойгоор нүүрс тээвэрлэлт гүйцэтгэдэг. Одоогоор Тавантолгойн ордод ажиллаж байгаа нүүрс тээврийн 1500-1700 орчим жолооч байгаа бөгөөд хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор тэдгээр жолооч нарыг хот руу болон орон нутаг руу нь буцаах ажлыг эрчимжүүлэхээр тээврийн компаниудтай хамтран ажиллаж байна.
Энэ дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас жолооч нарын эрүүл мэндийг үзэх, хяналт тавих, нэг удаагийн маск, ариун цэврийн хэрэгслээр хангаж байна. Мөн дархлааг сайжруулах, амин дэм олгох тэжээлийн бүтээгдэхүүнээр хангаж байгаа бөгөөд энэ удаад нийт 100 сая орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий шаардлагатай эд зүйлсийг жолооч нарт хүргэж өгөв.
Мөн компанийн эмч нар жолооч нарт шинэ коронавирусийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөө өгч байна. Цаашид ч компаниас тээвэр эрхлэгчидтэй тогтмол холбоотой байж, жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдалд шаардлагатай байгаа зүйлст дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
Улсын онцгой байдлын хуралдаанаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт, Ганц мод болон Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомтуудаар нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хориглох шийдвэр гаргаад байгаа юм.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
