Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцэх тов гарсан. Уг зорилтыг Монгол улсыг хөгжүүлэх 20:50 бодлоготой уялдуулан хүн төвтэй хот байхаар боловсруулсан гэдгийг онцолж буй. Энэ хүрээнд ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, боловсрол эзэмшилтийг нэмэгдүүлэх, орчин төвтэй шийдэл хүрээнд эко хот байгуулж, хүнсний хог хаягдлын хэмжээг бууруулах, ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг цогцоор нь хийхээр төлөвлөжээ.
Тэгвэл “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг батлах тухай асуудлыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Хөгжлийн төлөөх баримт бичгүүд багадаагүй. Энэ бүхний ард мөнгө тавихгүй бол цаас л болоод үлдэнэ. Бодлогын баримт бичиг эзэнтэй байх нь чухал. 2013 онд 2020, 2030 он хүртэл хөгжүүлэх баримт бичгийг бид баталж байсан. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн хүрээнд ИТХ-аар хэлэлцүүлэх ёстой. Өнөөдрийн хэлэлцэж буй зорилт өмнөх олон баримт бичгүүдтэйгээ уялдах ёстой. Өнөөдрийн 16, 18 настнууд энэ баримт бичгийн эзэд байх учиртай гэдгийг бодож боловсруулаарай. Тэд 10 жилийн дараа ямар орчинд яаж ажиллаж амьдрахыг бодож тооцоолоорой. Тэдний хүсэл мөрөөдлийг сонсохгүйгээр, мэдрэхгүйгээр бид баримт бичгээ боловсруулж болохгүй” гэлээ. ИТХ-ын даргын үгийг төсөл боловсруулагчид дэмжиж буйгаа илэрхийллээ.
“Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг батлуулсанаар хөгжлийн нэгдсэн бодлоготой болох, төлөвлөлт, гүйцэтгэлийн уялдааг хангах, төсвийн төлөвлөлтийг бодитой болгох, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх, нөхцөл байдлаа бодитоор үнэлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрэн бүрдүүлж, санхүүжилтийн бүх хэлбэрийг ашигладаг болох, тогтвортой хөгжил бүхий хөгжингүй хот болох зэрэг боломжууд тус тус бүрдэх юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
