Шинэ коронавируст халдварын (COVID-19) тархалт хөрш зэргэлдээ улсуудад буурахгүй, дэлхий дахинаа өргөн хүрээнд дэгдэж байгаатай холбогдуулан халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс гаргалаа.
- Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид дархлаа дэмжих, хүнс, амин дэмийг хэрэглэх, халуун бүлээн антиоксидантаар баялаг аньс, нэрсний шүүс, аарц, цай, усыг ээлжлэн байнга уух. (Тухайлбал, С амин дэм, салимон, биоамин дэм уух),
- Спиртэнд суурилсан халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн ашиглан гарыг сайтар халдваргүйжүүлэн өвчин үүсгэгч вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх,
- Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах арга хэмжээ авах,
- Халдварын эрсдэлтэй голомтын бүсэд ажиллаж байгаа ажилтан, албан хаагч халдвар авах, тээгч болох эрсдэл өндөр байдаг тул санамсар болгоомжгүй байдлаар тархаахаас урьдчилан сэргийлэх, (Тухайлбал: Вирус, бактер нь нүдэнд үл үзэгдэх бичил биет учраас тархалтын аюулыг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Иймээс хамгаалах хувцас хэрэгслээ зөв өмсөж, тайлаагүйгээс та өөрөө вирусын тээгч болж, аюул үүсгэж болохыг дараах бичлэгээр харууллаа. Бичлэгт нүдэнд үл үзэгдэх аливаа бохирдлыг сахлын хөөсөөр төлөөлүүлж, бохирдлын тархах замыг харуулсан болно.)
- Үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/537 тоот тушаалын 7 дугаар хавсралт “Хамгаалах хувцас, хэрэгсэл хэрэглэх заавар”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны А/52 дугаар тушаалаар батлагдсан “Халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл өмсөх тайлах заавар” зэрэг холбогдох стандарт зааврыг чанд мөрдөхийг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой тохиож байна
ЭХЭМҮТ-д нэг долоо хоногт 145 нярай шинээр мэндэлжээ
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг 2026 онд Засгийн газрын тогтоолоор тэмдэглэнэ
Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 93 хувь нь гал түймрийн дуудлага байна
Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
