Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын автозамын хөдөлгөөнийг энэ сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл хугацаанд түр хязгаарласан.
Гэтэл хязгаарлалтын хугацаа дуусгавар болоогүй байхад Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэхээр иргэн “Х”, Баянхонгор аймгийн Өлзийт сумаас аймгийн төв рүү нэвтрэхээр иргэн “Б” нар нь эмнэлэгт өвчтөн илгээх хуудас буюу 13А маягтыг хуурамчаар бүрдүүлэн хяналтын постоор нэвтрэх гэж байсан үйлдлийг илрүүлж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэн бүр хариуцлагатай байж, Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг хүсье.
Дээрх шийдвэрийг мэдсээр байж санаатайгаар зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцох болохыг анхаарна уу.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ
ЦАГДААГИЙГ ГАЗАР

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
