Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдилан сэргийлэхэд зориулж Эрчим хүчний салбарын үйлдвэр, компанийн инженер техникийн ажилчин, албан хаагчид нэгдэн нэг өдрийн цалингаа Улсын Онцгой Комисст хандивлалаа.
Хандивыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өгөв. Энэ үеэр Дэлхийн нийтээр эрчимтэй тархаж буй шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амар тайван байдлын төлөө хүнд нөхцөлд ажиллаж буй Улсын онцгой комиссын хамт олонд талархаж буйгаа хамт олныхоо өмнөөс илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин хандив өргөсөнд сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийлээд “Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбарын хамт олон өвөлжилтийг өнтэй сайхан давахын сацуу дулаан сэтгэл гарган хандив өгч байгаад талархал илэрхийлье. Том гэр бүлийн олон компани нэгдэн хамгийн өндөр хандивыг өглөө. Та бүхний хандив бидний ажилд маш их тус болно. Эргээд та бүхэндээ зарцуулсан тайланг танилцуулах болно” гэлээ.
“COVID-19” вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаанд шаардагдах зардалд зориулан Эрчим хүчний салбар 14 үйлдвэр, компанийн 5584 ажилчин нэг өдрийн цалин болох 315,248,96 мянган төгрөгийг Улсын онцгой комисст хандивлав.
Эрчим хүчний салбарын компаниуд:
1.Эрчим хүчний яам
2. “Диспетчерийн үндэсний төв” ХХК
3. “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК
4. “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК
5 . “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК
6. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК
7. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК
8. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК
9. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК
10. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
11. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
12. “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
13. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК
14. “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК
Эрчим хүчний салбарын ажилчид 315 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлалаа
2020 оны 03-р сарын 04 өдөр, 17 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )


Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
