Дэлхий даяар тархаж буй халдварт өвчний улмаас хүчирхэг эдийн засгуудад өөрчлөлт орж байгаа энэ үед Монгол Улс нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байгаа билээ. Энэ удаад эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “гал алдахгүй”-н тулд уян хатан, зөөлөн бодлого чухалчилж, эрсдлийн үед хэрэгжүүлэх үндэсний стратегитай болохыг чухалчиллаа.
-Шинэ төрлийн коронавирусийн нөлөөгөөр дэлхийн эдийн засаг савлаж, улс орнуудын өмнө сорилт тулгарч байна. Та эдийн засагчийн хувьд энэ нөлөөллийг хэрхэн харж байна вэ?
-1968 онд Хонконгоос эхтэй тахал хэлбэрийн ханиад гарч байснаас хойш харьцангуй намжмал байснаа гучаад жилийн дараа буюу 1997 онд шувууны ханиад бүртгэгдсэн. Үүнээс хойш хориод жил олон төрлийн халдварт өвчин тасралтгүй дэгдсээр ирсэн. Давтамж нь ойрхон гарах эдгээр халдварт өвчнүүд эдийн засагт багагүй нөлөөлсөөр байна. Тиймээс дэлхийн улс орнууд эрсдлээс сэргийлэх үндэсний стратегитай болж байна. Тухайлбал Англи 2006 онд ийм төрлийн голомтот өвчнийг даван туулах стратегиа боловсруулж, түүнийг мөрдөж ажиллаж ирсэн.
-Ингэж газар авсан халдварт өвчний үед хамгийн ихээр нэрвэгддэг салбар нь юу вэ?
-Эдийн засагт нөлөөлөх хамгийн эмзэг салбар нь хөдөлмөрийн зах зээл байдаг. Томоохон хямралтай адил хэмжээгээр хөдөлмөрийн зах зээлд нөлөөлдөг. Аж ахуйн нэгжүүд орон тоогоо цомхотгох, ажлын байр хомсдох зэргээр нэгэнт алдаж эхэлсэн зах зээл эргэж сэргэхдээ удаан байдаг. Энэ нь цусны эргэлттэй адил эдийн засгийн бусад салбартаа ч даамжирч нөлөөлнө. Банкнаас авсан зээлээ төлөх чадвар суларч, алданги, төлбөрийн хэмжээ ихсэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдоод ирэхээр том эдийн засагтаа шууд нөлөөлөх зэргээр үр дагаврууд ар араасаа хөвөрдөг.
-Энэ үед улс орнууд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Ийм нөхцөл байдалд уян хатан, зөөлөн бодлого хэрэглэдэг. Манай Засгийн газар ч ийм арга хэмжээ авч байна. Нийгмийн даатгалын алданги, торгуулийг чөлөөлөх, түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг алхам хийхээ зарлалаа. Үүний зэрэгцээ иргэдийн зээлийн нөхцлийг зөөллөх, гэрээг шинэчлэх, хүүг бууруулах, барьцаа хөрөнгийн шаардлагыг сулруулах зэрэг арга замыг хэрэглэдэг. Түүнчлэн банкны системд чанаргүй активууд гарахад түүнийг нь худалдаж авдаг бүтцийг бий болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлдэг. Хамгийн чухал нь гал алдчихгүй байх, эргээд босох нөхцөлийг бүхэлд нь харах явдал.
-COVID 19 дэгдсэн БНХАУ-аас эдийн засаг шууд хамааралтай Монгол Улсын хувьд илүү эрсдэл амсах магадлалтай. Та үүнийг ямар хэмжээний хохирлоор төсөөлж байна?
-Манай улсад коронавирусийн эрсдэл бодит байна. Урд хөрш нөхцөл байдлын эсрэг ямар арга хэмжээ авах нь манайд хүндээр тусна. Хятадын эдийн засаг 2002 оноос хойш дөрөв дахин өссөн, дэлхийн ДНБ-ий 17 хувийг, нийт үйлдвэрлэлийн 33 хувийг дангаараа бүрдүүлдэг. Энэ том эдийн засагтай улстай Монгол Улс нийт экспортынхоо 94 хувь, импортын 42 хувийг хийдэг. Аж ахуйн нэгжүүд ч түүхий эдээ Хятадаас л авдаг. Өнөөдрийн байдлаар 1.5-2 сарын нөөцтэй байгаа нь үйл ажиллагаа нь доголдоход ойрхон байгааг харуулж байна. Хилийн хориг манай валютын нөөцөд нөлөөлж байна. Энэ мэт эрсдэл ойрын хугацаанд гурав дахь удаагаа тохиолоо. Энэ үед төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, нэгдмэл зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Манай Засгийн газар, УИХ энэ тал дээр сайн ажиллаж байна.

-Эдийн засгийн нөлөөг V хэлбэрээр огцом сэргэнэ гэж таамаглах нэгэн байхад урт хугацаандаа сэргэхгүй гэж үзэх шинжээч ч бий. Таны хувьд эргэж сэргэх хугацааг хэрхэн тооцоолж байна?
-Судалгааны байгууллагуудын мэдээллээс харахад урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй байна. Тухайлбал Goldman Sachs-аас 2020 онд Хятадын эдийн засгийн өсөлт нь нэг орчим хувиар буурна гэж үзсэн. Тэгэхээр Хятад дотооддоо эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөө хийж болзошгүй. Аж үйлдвэрлэлээс үйлчилгээний салбар руу, дэд бүтцийн өөр салбарт хөрөнгө оруулах шийдвэр гаргаж болзошгүй. Энэ бүхэн нь эргэн тойрондоо маш хүчтэй нөлөөлнө. Гэхдээ аливаа бэрхшээл сорилт нөгөө талдаа боломж бий болгодог. Тухайлбал, даатгалын салбарт цоо шинэ бүтээгдэхүүн гарах боломж гарч ирж болно. Цар тахлын үеийн даатгал урд өмнө хаана ч байгаагүй. Хувийн даатгалын компаниуд үүн дээр ажиллаж болно. Мөн цахим технологид суурилсан бараа, бүтээгдэхүүний эзлэх орон зай тэлэх хандлага илэрч байна.
-Эдийн засаг эргэж сэргэхэд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл авах шаардлага тулгарах байх. Зээлийн үйлчилгээнд ББСБ-уудын оролцоо ямар байх вэ?
-Шинээр зээл авахаас илүүтэй зээлтэй байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөлт, алданги, хүүний хэмжээнд уян хатан бодлого явуулах нь чухал. ББСБ-уудаас авсан зээл 1.8 их наяд төгрөгт хүрсэн. Чанаргүй зээлийн хувь хэмжээг бага байлгах нь эхний стратеги юм.
-Хөрөнгийн зах зээлд ямар өөрчлөлт харагдаж байна?
-Хөрөнгийн зах зээлд сонирхолтой судалгаа гарсан байна. Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ болон Европын орнуудын хөрөнгийн зах зээлийн индекс хэвээр байсан бол Азийн орнуудын индекс буурсан байв. Тэр дундаа Хятадын CSI индекс сүүлийн арваад жилийн хугацаанд анх удаагаа буурсан үзүүлэлттэй. Манай “Эрдэнэс Тавантолгой” ХК Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар тооцоолж байгаа энэ үед ийм төрлийн чичиргээ нөлөөлөхийг үгүйсгэхгүй. COVID 19 бол зөвхөн вирус биш. Түүний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь асар том гэдэг нь харагдаж байна.
Э.Батцэцэг
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
