“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны хоёрдугаар байрын шагналт захидал
Булган аймгийн Тэшиг сумын оролцогч Г.Нямгэрэлийн “Уулзаж амжаагүй хадам ээждээ бичсэн захидал”
УУЛЗАЖ АМЖААГҮЙ ХАДАМ ЭЭЖДЭЭ
Сайн байна уу, ээж ээ. Тэнгэрийн орноо хавар цаг байдаг эсэхийг мэдэхгүй ч таныхаа амрыг эрэн мэндчилж байна. Тийм ээ, та намайг хараагүй, та бид танилцаж амжаагүй. Ердөө л амжаагүй. Би таны бэр охин байна. Таны өөрөөсөө ургуулж өсгөсөн ганц хүүгийн тань насны хань бас л таны харж чадаагүй цорын ганц ач хүүгийн тань ээж. Хэзээ ч харж уулзаж байгаагүй ээждээ захидал бичихийн учир надад бий. Би хүүгээ төрүүлж байх, хоёр яс салахын тэсэхүйеэ бэрх өвдөлтийн дор таны тухай бодож байлаа. Бүсгүй бие цэцэглэсэн ид 44-хөн насандаа та энэ хорвоогоос буцсан юм билээ. Тэр цагт би таны хүүтэй танилцсан. Яваандаа бид нэг нэгэндээ сэтгэлтэй болж одоо хоймор эзэгнэсэн эрх шар хүүтэй гурвуулаа амьдарч байна.
Энэ хорвоогийн хамгийн хайртай эмэгтэй, ээжийгээ аймшигт өвчний хүйтэн саварт алдчихсан таны ганц хүү дэндүү сайн хүү шүү. Хүүгийн тань харцнаас, үйлдлээс таны хэн байсныг би хардаг учраас таныг би ингэтлээ их хайрладаг. Магадгүй ээж бүрийн мөрөөдөл хүүгээ баян, том дарга болоосой гэхээс илүүтэй сайн зөв хүн болоосой гэх л хүсэл байдаг биз. Тийм ээ, таны хүү дэндүү зөв хүн. Гудамжинд хувцасгүй хүн сууж байвал өвлийн хүйтэнд ч хүрмээ тайлж өгчихөөд өөрөө нүцгэн алхаад өгч чадах тийм л сэтгэлтэй хүн. Идэж буй хоолноос нь горьдож буй нохойнд тавагтай хоолоо өгчихөөд би зүгээр ээ гээд өөрөө өлсөн ч инээж суух өгөөмөр хүн. Зуны бүгчим шөнө халууцахдаа уйлаад унтаж чадахгүй байгаа хүүгээ бас хүүгээ мөөмөөрөө аргадан үүрэглэх намайг өмсөж байгаа майкаараа үүр цайтал сэвж сэрүүлж унтуулдаг хүн таны хүү. Тийм ээ, та ийм л сайн хүүгээ надад үлдээсэн учраас би таныг үргэлж санан дурсаж өглөө бүрийн наранд цайныхаа дээжийг өргөхдөө нэг удаа ч гэсэн гэртээ авчирж цай хувааж ууж үзсэн болоосой гэж хүсдэг. Би таны залуу насыг бас гуниг цөхрөл бүхнийг хүүгээс тань сонссон. Энэ хорвоо жаргаах цагтаа бид ханатал жаргаадаг атлаа зовоох үедээ бүхнээс хатуу байх юм. Хүү, охин хоёртой хүсэл биелэсэн амьдралаас нэг л өдрийн ширүүн борооны дараах үерт насны хань, нялх сэвлэгтэй охиноо алдчихсан таны гунигийг би төсөөлөхөд л зүрх шимширдэг. Тийм гунигийн ард тэвэрч үлдсэн ганц хүүгээ эх хүн яаж хайрлаж байсныг би өөрөө эх хүн болж ахуй цагтаа мэдэрч суусан юм. Зөвхөн энэ уралдаанд зориулж биш хэзээ нэгэн хэлэхсэн гэж хүсдэг бүхнээ би энд бичмээр байна. Магадгүй энэ захидлыг цаасан дээр буулгаад шатаавал тэнгэрийн орноо байгаа та минь уншиж чадах ч юм шиг. Ийм сайхан ханагар эрийг намайг хайрлаж халамжилж яваасай гэж өсгөж хүмүүжүүлсэн тандаа үнэхээр их баярлалаа ээжээ. Би хүүгээ яг аав шигээ ухаантай, уяхан, алсын хараатай эр хүн болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж залбирдаг. Ингэхэд ээж ээ залбирлыг минь та сонсдог уу. Бид одоо охинтой болно. Залбирлыг минь захиасаар та наддаа охин болж ирээрэй. Амсаж амжаагүй жаргал, эдлэж үзээгүй бүхнийг чинь хүртээхийн төлөө хүү, охин хоёр чинь бүхнээ дайчлан зүтгэхэд бэлэн байна. Эргэж төрдөг хорвоо биз дээ, ээж ээ. Хүү тань надад хэлсэн, би яг ээж шигээ эмэгтэйг эхнэрээ болгосоон гэж. Би таны тэр их сэтгэлийн тэвчээр, алсын ухааныг гүйцэхгүй ч гэлээ амьдралд орь ганцаар өнчирч үлдсэн хүүг тань хэзээ ч ганцаардал цөхрөлийг үзэхгүй амьдраасай гэхдээ би ээж шиг нь хайрлаж, эхнэр хүн шиг халамжилж явахыг хичээж байна даа. Үнсэж үлдээсэн ганц үрээ хаана хэрхэн амьдарч байдгийг тэнгэрийн орноо харахдаа та сэтгэл түвшин байдаг гэдэгт охин нь итгэж байна. Таньдаа дахин хэлье. Баярлалаа ээжээ. Ийм сайхан хүүгээ надад итгэж үлдээсэнд, ийм сайн хүнийг эх орондоо хүмүүжүүлж төлөвшүүлж үлдээсэнд! Булган аймаг,

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
