БНХАУ-д дэгдсэн COVID-19 өвчний эсрэг тэмцэлд эв санааны нэгдэлтэй буйгаа илэрхийлж туслах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын зүгээс өрнүүлсэн “Мөнхийн хөрш – Сэтгэлийн дэмжлэг” хандивын аянаар цугларсан мөнгийг БНХАУ-д гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2020.03.13/ ГХЯ-нд болов. Монгол Улсын төр засгийн байгууллагууд болон 43 аж ахуйн нэгж, 188 иргэдээс цугларсан 391.6 сая төгрөгийн хандивыг гардуулах энэхүү ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлал нь хоёр орны найрсаг харилцааг гүнзгийрүүлж, иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлснийг онцлон тэмдэглэе. Түүнчлэн өвчний байдлаас шалтгаалан хоёр талын хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсч, экспортын орлого мэдэгдэхүйц багасаж, улсын төсвийн орлого бүрдүүлэлт буурах хандлага ажиглагдаж байна. Гэвч өвчний дэгдэлт буурсны дараа худалдаа, эдийн засгийн алдагдлыг Хятадын талтай хамтран шийдвэрлэх боломж бий гэдэгт найдаж байна. БНХАУ-д шинэ төрлийн коронавирустэй тэмцэх ажилд туслах зорилгоор “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аян өрнүүлж, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд сайн дураараа нэгдсэн. Аяны хүрээнд цугласан мөнгийг өнөөдөр Хятадын талд гардуулан өгч байгаадаа баяртай байна” гэлээ. Харин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй “БНХАУ-д халдварласан хүний тоо 14 мянга хүрээд байна. Энэ өвчинтэй тэмцэх тэмцэл хамгийн хүнд байлаа. Бид хайнга хандаж болохгүй, бүх анхаарлаа хандуулж байна. Энэ өвчнийг эмчлэх зориулалтын эм одоогоор алга. Бид хятад болон европ аргыг хослуулан үр дүнд хүрч байна. Мөн та бүхэнд баяр хүргэе. Монголын төр засгийн зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний ачаар вирусийн тархалтаас хамгаалж чадаж байна” гэв.
“Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аянд “Эрдэнэс Монгол” ХХК идэвхтэй оролцсон бөгөөд Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Дэлхий дахинд тархаад буй шинэ төрлийн коронавирустэй тэмцэж байгаа хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх нь бидний үүрэг юм. Манай улсын экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Иймд манай “Эрдэнэс Монгол” нэгдэл, тэр дундаа Багануур, Шивээ-Овоо компанийн уурхайчид болон нэгдлийн нийт ажилтан, албан хаагчид энэхүү аянд нэгдэж, хандив өргөж буйд баяртай байна” хэмээв.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
