Өнөөдөр Наро Банчэн хувилгааны 7 дугаар дүрийн гэгээнтэн Данзанлхүндүв гэгээнтний мэндэлсэн өдөр тохиож байна.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсад сургуульд суралцаж байгаа гэгээнтэн мэндэлсэн өдрөөрөө хандив өргөж байгааг өнөөдөр МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө.

Наро Банчэн гэгээнтэн “Дэлхий дахинд цар цахлын хэмжээнд хүрээд буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг манай төр засгийн зүгээс маш сайн хэрэгжүүлж байна. Тиймээс иргэн бүр хувийн сахилга баттай байж, заавар зөвлөгөөг дагаж мөрдөх шаардлагатай байна. Мөн энэ халдварт өвчинтэй тэмцэхэд дархлаа сайн байх ёстойг шинжлэх ухааны эрдэмтэд зөвлөж байна. Дархлаа сайн байх нь сэтгэл зүйгээс их хамааралтай. Тиймээс бид эрүүл хооллолт, хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжихээс гадна нөхцөл байдлыг ухаалгаар харж, гэр бүлдээ цагаа зориулан, бие биенээ энэрэн хайрлаж сэтгэлээ амар амгалан байлгах нь чухал байна. Миний бие Монгол Улсын иргэн хүний хувьд Улсын Онцгой комисст хувиасаа 10 сая төгрөгийн хандив өргөж байна. Монгол түмэн минь эрүүл энх, амар амгалан байх болтугай” гэсэн байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин Наро Банчэн гэгээнтэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэн, төрсөн өдрийн мэндчилгээний хамт уламжиллаа.
Өнөөдөр мөн “Тариан Цацал” ХХК-ийн зүгээс 50 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний улаан буудайг Улсын Онцгой комисст хандивлалаа.
Дэлхий дахинаа КОВИД-19 халдварыг тархалттай тэмцэхээс гадна, халдвараас үүдэлтэй эдийн засгийн нөхцөл байдлыг хохирол багатайгаар даван туулахын төлөө ажиллаж байна. Энэ нөхцөл байдлын үндсэн дээр өнгөрсөн жилийн ургацаас 85 тонн улаан буудайг ард иргэдийнхээ хүнсний хэрэгцээнд зориулан хандивласан тус компанийн захирал Т.Аубакирт Монгол Улсын Шадар сайд талархал илэрхийллээ. Тэрээр “Чин сэтгэлийн дэмжлэг хэзээд багаддаггүй. Ард түмэн төр засгийн үйл ажиллагааг дэмжин, сэтгэл нэгтэй байгаа цагт хүнд хэцүү бүхний ард гарч чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэлээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
