ОХУ-ын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа “Хөл хорих” арга хэмжээг цаашид сунгах магадлал өндөр байгаатай холбогдуулан дараах мэдээллийг Та бүхэнд хүргэж байна.
1. Тухайн сургуулиас нь оюутан, сурагчдаа буцаах шийдвэр гаргасан, сургуулиа төгсөөд буцах болсон иргэдийн хувьд хамт олноороо тохиролцож, зохион байгуулалтад орж овог нэр, гадаад паспортын дугаар, хэдний өдөр хил нэвтрэх тухайгаа хил гарахаас 3-4 өдрийн өмнө Улаан-Үд дэх Ерөнхий консулын газрын пэйж хуудас (Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар) болон ulan-ude5@mfa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Харин зөвлөгөө авах бол +7(3012)220499 дугаарт холбогдоно уу.
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРААС ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ ТӨВД УЛАМЖЛАН УЛСЫН ХИЛЭЭР ОРОХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮН НЭГ БҮРЭЭР АВАХ ЮМ. ЭНЭ НЬ ХИЛ НЭВТЭРСЭН ИРГЭДИЙГ ТУСГААРЛАХ, БАЙРЛУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХАД ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ТУЛ ТА БҮХЭН ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАНА УУ.
2. ОХУ-ын бусад хотоос яваа иргэд тухайн бүс нутаг, хот, мужийг хариуцсан Элчин сайдын яам болон Консулын газруудад хандаж, бүртгүүлэхийг Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар зөвлөж байна. Бид бусад хотоос яваа иргэдийг зохион байгуулалттайгаар улсын хил нэвтрүүлэх зорилгоор иргэдийн мэдээллийг зөвхөн харьяалсан ЭСЯ, ЕКГ-с авах болно. Шаардлагатай тохиолдолд манай пэйж хуудсанд хандаж болно.
3. ОХУ-д түр болон 30 хоногийн визтэй нэвтэрсэн иргэдийн хувьд мөн адил дээр дурдсан зарчмаар бүртгэлийн ажлыг зохион байгуулна. ОХУ “Хөл хорио” сунгасан тохиолдолд түр нэвтэрсэн манай иргэд өөрийн оршин суугаа газрын ОХУ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагад хандаж, зөвшөөрлөө сунгуулах хүсэлт эхний ээлжид гаргахыг зөвлөж байна.
4. ОХУ-ын бусад бүс нутаг, хот, мужид байгаа оюутан, сурагчид зөвхөн Монгол, Оросын Алтанбулаг–Хиагт боомтоор хил нэвтрэх тул Та бүхэн эх орондоо буцах хүсэлтэй байгаа бол заавал урьдчилан бүртгүүлж, тусгаарлагдах байрны төлбөрөө бүрэн төлж, зөвшөөрөл авсны эцэст зохион байгуулалттайгаар хил нэвтрүүлэх ёстойг анхааралдаа авна уу.
Цөөн тоогоор буюу 1-2 хүн хил нэвтэрч чадахгүй гэдгийг мэдэгдье.
МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
