“Эрдэнэс Монгол” ХХК Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй компанийн чадавх, засаглалыг сайжруулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, талууд өнөөдөр /2020.04.07/ гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн нь хараат бус, бие даасан байдлаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, эрх зүйн байдал болон баялгийн сан байгуулах, хөрөнгө удирдах, хөрөнгө оруулалт татах зэрэг асуудалд хөндлөнгийн дүн шинжилгээ хийх замаар техникийн зөвлөмж өгөх юм. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай сургалт, судалгаа, мэдээллээр хангахад хамтарч ажиллана.
Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “2019 онд Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн нь манай компанийн засаглал, санхүүгийн болон үйл ажиллагааны гүйцэтгэлийн талаар “Барьцгүй өсөлт” нэртэй тайланг гаргасан. Энэхүү тайланд тусгагдсан зарим асуудлыг бид анхааралдаа авч, хууль эрх зүйн орчин, ил тод нээлттэй байдлыг сайжруулах, ногдол ашиг болон охин, хараат компаниудын харилцааны талаар гаргасан зөвлөмжүүдийг нь судалж, тодорхой дүгнэлт хийсэн. Харин энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдсанаар талууд олон чиглэлд хамтран ажиллаж боломж нээгдэж байна. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухайн хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэх гэж буй энэ чухал үед “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хууль эрх зүйн байр суурийн талаар бие даасан зөвлөмж өгөх ба мөн Үндэсний баялгийн сангийн тухайн хууль, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үүрэг оролцооны талаар хамтарсан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулна” гэв. Мөн энэхүү хамтын ажилллагааны үр дүнд байгаль хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний нөөцийн чадавх дээшлэх, баялгийн засаглалын сайн туршлага нэвтрэхэд томоохон дэмжлэг болно гэдэгт итгэж буйг тодотгосон.
Дашрамд дурдахад, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн нь нийтийн эрх ашгийн төлөө байгалийн баялгийг ил тод, үр дүнтэй, хариуцлагатай удирдах засаглалын судалгаа хийдэг бөгөөд АНУ-д төвтэй олон улсын бие даасан, хараат бус төрийн бус байгууллага юм.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
