Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2020.04.07) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Өнгөрөгч оны судалгаагаар Бүгд Найрамдах Чех Улсад 8813 монгол иргэн ажиллаж, сурч байна. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээллээр нийт оршин сууж буй монгол иргэдийн 65 орчим хувь нь 5-25 жил амьдарч, оршин суух эрхээ авчээ.
Монгол Улсын иргэн тус улсад оршин суух хугацаандаа богино хугацааны нийгмийн даатгалд хамрагдаж, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмж, эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээг авах эрхтэй байдаг. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдаж, нутаг буцах үедээ төлсөн шимтгэлээ буцаан авах, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн үедээ төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох, Бүгд Найрамдах Чех Улсад ажилласан хугацаагаа даатгуулсан хугацаанд тооцуулах зэрэг эрх зүйн зохицуулалт байдаггүй.
Иймд уг хэлэлцээрийг соёрхон баталснаар иргэдийн нийгмийн баталгаа сайжирч, тус улсад ажилласан хугацааг нэгтгэн тооцож, Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсаас өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

busad orond amdarch baigaa hymyys yah ve, zarim ni ali hediin tetgevertee ene toozoog aldaj garaad baigaa hymyys baigaa shdee, jishee ni mongold ajillaagui um shig ,…gadaadad ajillasnaa toozuulaagui garsan hymyys zondoo shdee