Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан чиг үүргийн хүрээнд Засгийн газраас коронавируст халдварын цар тахалтай тэмцэх зорилгоор төлөвлөн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд хэд хэдэн асуудлаар анхаарлаа хандуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Зөвлөмж хүргүүллээ.
Мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, хандив авахтай холбогдсон хязгаарлалтыг мөрдөж ажиллах, эрх мэдэл болон мэдээлэлд “ойр” этгээдүүдэд давуу байдал олгох боломжийг олгохгүй байх, хуульд заасан сурталчилгаатай холбогдсон хязгаарлалтыг мөрдөж ажиллах, албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар нэн даруй мэдэгдэж байх үүргийн хэрэгжилтийг хангуулах, хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлсэн иргэн, албан хаагчдад аливаа хэлбэрээр шийтгэл оногдуулахаас зайлсхийх, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргах үүргээ биелүүлэх зэргээр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөв.
Аливаа гамшиг, цар тахлын эсрэг тэмцэхэд зарцуулагдах ёстой хөрөнгийг хэн нэгэн шамшигдуулах нь нийт олны зүтгэл, хүчин чармайлтыг үр дүнгүй болох, үр дагаврыг нь илүү олон хүн ам нас, эрүүл мэндээрээ төлөх эрсдэлтэй байдгийг авлигатай тэмцэх олон улсын болон үндэсний байгууллагууд, эрдэмтэн, судлаачид онцлон тэмдэглэж байна. Бусад улс орнуудын нөхцөл байдлаас харахад хэт өндөр үнэтэй, эсхүл чанар муутай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг авлигын замаар худалдан авах, нийлүүлэх тохиолдлууд гарч байна.
Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн Зөвлөмжид дараах асуудлыг онцгойлон анхааруулсан байна. Үүнд:
1. Тендер шалгаруулалтын онцгой журам хэрэглэн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, тусгаарлах байр болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд тавих хяналтыг нэмэгдүүлэх, ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлж ажиллахад анхаарах;
2. Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ болон аливаа хандив, тусламжийн бараа, ажил, үйлчилгээний чанар, стандарт, аюулгүй байдалд онцгойлон анхаарал хандуулах;
3. Үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой сангаас дэмжлэг олгох, эсхүл шимтгэл, татвараас чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ харгалзан үзэх шалгуур үзүүлэлт, түүнд тавигдах шаардлага, шалгаруулах үе шатны талаарх мэдээллийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр түгээх, ил тод болгоход анхаарах;
4. Албан тушаалтан нь өөрийн хамаарал бүхий этгээдэд болон хувийн ашиг сонирхлын үүднээс тодорхой бараа, бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээний талаар бусдад шууд болон шууд бус байдлаар санал болгох, сурталчлахаас зайлсхийх;
5. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсэн бүс нутагт иргэн, зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан, эсхүл хилийн боомтыг хаасан, хөдөлгөөнийг хязгаарласан үед хяналт тавин ажиллаж буй албан хаагчдын шийдвэрт бусад албан тушаалтан өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг чангатгах;
6. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор аливаа хууль бус үйл ажиллагааны талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлсэн иргэн, төрийн албан хаагчдад зүй бус дарамт шахалт, шийтгэл оногдуулахаас сэргийлэх тодорхой арга хэмжээ авах, энэ талаар олон нийтэд сурталчлах;
7. Коронавируст халдварын цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор аливаа албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх зохицуулалтыг чанд хэрэгжүүлэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах.



Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
