Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс өнөөдөр /2020.04.20/ сэтгүүлчдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, сэтгүүлч Н.Өнөрцэцэг, А.Баярмаа нар оролцлоо. Тэд хэвлэлийн бага хурлын үеэр байр сууриа илэрхийлсэн юм.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.МАНДАХБАЯР: Сэтгүүлчдийг ажлаа хийж байхад нь эрх чөлөөнд нь халдах, ажлаа хийх боломжгүй болгох үйл явдал үеийн үед гарч ирсэн. Гэхдээ сүүлийн үед бол хэт зэрлэг, балмад шинжтэй болж ирлээ. Сэтгүүлчдийг хууль, хүчний байгууллагын зарим ажилтан загнадаг байсан бол одоо зоддог боллоо. Энэ бол хоёр хувь хүний асуудал гэж харж болохгүй. Энэ бол зөвхөн сэтгүүлчдийн ч асуудал биш. Энэ бол ардчилсан Монгол Улсын өөрсдийнх нь сонгосон замд маш том аюул учирч байгаа эрсдэл юм. Тиймээс МСНЭ-ээс өнгөрсөн долоо хоногт болсон тухайн үйл явдалтай холбоотой мэдэгдэл гаргасан. Хохирогч сэтгүүлчтэйгээ холбогдож мэдээлэл авсан. Ганц хүн бусармаг үйл явдалд ганцаардах, хүчгүйдэх зүйл бий гэдэг нь харагдаж байна. Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа гэдэг хоёр хүнд хууль хүчний байгууллагад ажилладаг, тодорхой хэмжээний албан тушаал хашдаг хүмүүс зүй бусаар харьцсан, биед нь халдсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгосон ажлыг хийсэн байна. Үүнд МСНЭ-ийн хуулийн баг, Удирдах зөвлөл хуралдаж эрс эсэргүүцэж хатуу тэмцэхээ илэрхийлж байгаа. Ялангуяа сонгууль дөхсөн маш эгзэгтэй цаг үед энэ мэт байдлаар сэтгүүлчдийг дарамтлах, үзэл бодол болон үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах, иргэдийн мэдэх эрхэд халдаж байгаа энэ асуудалд МСНЭ тууштай ажиллаж, хариуцлага нэхэж байна. Хэрэв цар тахлын үе тохиогоогүй бол гудамжинд гарч тэмцэхэд ч бэлэн байна. Хэрэв энэ асуудлыг авч хэлэлцэхгүй, хуулийн хүрээнд шийдэхгүй бол дараагийн арга хэмжээгээ авах болно.

Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.ӨНӨРЦЭЦЭГ: Төрийн хамгаалалттай байранд бид иргэний үнэмлэхээ үзүүлж ордог. Төрийн хамгаалалттай цагдаагийн байранд халдлагад өртсөндөө гомдолтой байна. Бас харамсаж байна. Би 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн үед ЦЕГ-ын харьяа Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй хангах алба гэх байрны хоёр давхарт үйл явдал болсон. Тухайн өдөр нь сэтгүүлчийнхээ ажлыг хийгээгүй, хууль хяналтын байгууллагын үүдийг сахиж явсаар таарсан. Тэр өдөр 17:00 цагийн үед тус албаны Зөрчил хянан шийдвэрлэх арга зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Чинбатын өрөөнд миний бие орсон. Өмнө нь тус газарт шалгагдаж байсан хэрэг дээр уулзаж байсан болохоор нэг нэгнээ танина. Би нэгдүгээрт өөрийн шалгагдаж байгаа хэрэг дээрээ мэдээлэл авсан. Хоёрдугаарт, ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн нэвтрүүлэгтэй холбоотой баримтыг би танд өгсөн, яасан бэ гэж асуусан. Хамгийн сонирхолтой нь тэр хүн надаас ямар ч барим аваагүй гэж хэлсэн нь маргаан болох үндэслэл болсон юм. Би 2019 оны арваннэгдүгээр сарын 27-ний өдөр Д.Гэрэл даргатай холбоотой баримтаа өгсөн. Учир нь, генерал Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй шүүх хурал нөгөөдөр буюу лхагва гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тухайн баримт Д.Гэрэл даргын гар дээр очсон юм уу, цагдаагийн байгууллага нь ямар ч ажиллагаа явуулахгүй байгаа юм. Чинбат хурандаа миний эрхэд халдчихаад өөрөө цагдаа дуудсан байсан. Хүн бухимдаж болно, уурлаж болно. Дараа нь уучлалт гуйх болов уу гэх хүлээлт байсан. Гэтэл шууд цагдаад өгсөн нь энэ байгууллагын хандлагыг харуулж байна. Тиймээс би миний биед халдсан гэх үндэслэлээр цагдаад өргөдөл гаргасан. ЦЕГ-ын даргын тушаалаар энэ хэрэг дээр албаны шалгалт эхлүүлж байгаа юм байна. Бичлэгийг олон нийтэд харуулах эсэхийг мэдэхгүй, нотлох баримтдаа авах байх. Надад гар хүрч байгаа нь тодорхой харагдана. Баримт өөрөө ярьдаг, Н.Өнөрцэцэгт гар хүрсэн эсэхийг тухайн бичлэг тодорхой болгоод өгөх байх гэж бодож байна.

Эх сурвалж: zindaa.mn

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
