2015 онд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банкны харъяа Бейзмэнт ХХК-д хувьчилсан бөгөөд хувьчлагдсан цагаасаа эхлэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн амьдрал эрс хүндэрч цалингаа цагтаа өгөхгүй, хөдөлмөрийн хүнд хортой нөхцлийн нэмэгдэл, баярын, шөнийн гэх урамшуулал алга болж хор саармагжуулах ажил бүрэн зогсч өнөөдөр амьдрах нөхцөл бололцоо маш хүнд байгааг илэрхийлсэн утга бүхий бичгийг Сэлэнгэ аймгийн иргэд өөрсдийн санаачлагаар зохион байгуулж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарт өргөн барьсан байна.

Нийт 4324 иргэний гарын үсэг бүхий уг бичгийн гол шаардлага нь Хөгжлийн банкны Чингис бондоос 64 тэрбум төгрөгийн зээл авсан, улсын татварт 14 тэрбум төгрөгийн өртэй, НДШ-д 6 тэрбумын өртэй гэсэн хэдий боловч уг өр төлбөрүүдээс нэг ч төгрөг төлөөгүй, төлөхгүй гэдгээ мэдэгдсээр байх тул Монгол төрийн зүгээс шийдвэртэй алхам хийж үйлдвэрээ буцааж авахыг хүсчээ. Уг хүсэлтийг Сэлэнгэ аймгийн залуучуудын төлөөлөл болох ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл, Сайхан сумын иргэн Ц.Золжаргал, Пауерлифтингийн дэлхийн 2 удаагийн аварга Х.Угтахбаяр нар гардуулан өглөө.
Шуурхай.мн

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
