Бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр мэдээлэл хийлээ.
Эхлээд шинэ коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхийн 191 улс, орон цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг бүрэн хааж, хэсэгчлэн хаасан улс орнуудад 140.4 сая хүүхэд залуус танхимын сургалтад хамрагдаж чадахгүй, үүний улмаас 1.7 тэрбум суралцагч буюу нийт суралцагчдын 91.3 хувь нь хорио, хөдөлгөөний хязгаарлалтад орсон. Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан цэцэрлэгийн 263.3 мянган хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 640.4 мянган суралцагч, их дээд сургууль, коллежийн 148.4 мянган оюутан хорио, хөдөлгөөний хязгаарлалтад ороод байна гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын Онцгой комиссын хурлын тэмдэглэл гарч, 4 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын 139 дүгээр тогтоол батлагдаж, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” А/194 дүгээр тушаалыг гаргалаа. Тушаалаар дараах асуудлуудыг зохицуулна гэлээ.
• 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид 160, дунд, ахлах ангийн сурагчид 165 өдөр тус тус танхимд хичээллэхээс 85 өдөр буюу нийт хичээллэх хугацааны 51-53 хувийг танхимд хичээллэсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хичээл, сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор үлдсэн хугацааны бүх хичээлийн агуулгыг Теле болон цахим хэлбэрээр явуулна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулсан теле хичээлийг 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлнэ.
• Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт 2020 оны 4-5 дугаар сард онлайн хэлбэрээр явагдана. Өнөөдрийн байдлаар 4500 гаруй багш системд хандалт хийж, 2300 гаруй багш эрхээ баталгаажуулж, 1800 багш сургалтаа эхлүүлээд явж байна.
• Теле хичээлийг багшийн журналд тэмдэглэх заавар, 2020-2021 оны хичээлийн жилийн эхний сард өмнөх ангид судалсан байвал зохих агуулгыг бататгах арга зүйн зөвлөмж боловсруулж багш нарт хүргүүлнэ.
• Аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрууд теле хичээл, цахим сургалтыг хүүхэд бүрт хүрч буй эсэхэд хяналт тавьж, багш нарт зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг удирдан зохион байгуулж байна.
• Энэхүү тушаалаар цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн суралцагч, багш нарын дунд 2020 онд зохион байгуулахаар төлөвлөсөн улсын чанартай бүх төрлийн олимпиад, уралдаан, тэмцээнийг цуцаллаа.
• Ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар анги төгсөгчдөд боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх/ олгох ажлыг 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн дотор холбогдох журмын дагуу зохион байгуулна. Ингэхдээ бөөгнөрөл үүсгэхгүй, тусгай дэг баримтлан ажиллана.
• Холбогдох журмын дагуу мэргэжлийн зэрэг олгох зохицуулалтыг 2020 оны 9 дүгээр сард хэрэгжүүлэхээр хойшлууллаа.
А/194 дүгээр тушаалд цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нар тодорхой үүрэг хүлээж, зарим зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
• Ерөнхий боловсролын сургуулийн бүх суралцагчийг энэ хичээлийн жилд 100 хувь анги дэвшүүлж, төгсгөнө. 9 дүгээр анги төгссөн 10 дугаар ангид үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй суралцагчийн тоонд хязгаарлалт тогтоохгүй байхаар тушаалд тусгалаа.
• Анги дэвших болон улсын шалгалтыг цуцалсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/118 дугаар тушаал батлагдан гарсан. Үүнтэй холбоотой суралцагчийн жилийн эцсийн дүнг хагас жил /II улирал/-ийн үнэлгээ/хувь/, теле болон цахим хичээлийг судалсан байдлыг харгалзан багшийн өгсөн оноо/хувь/-ны нийлбэрээр тооцож гаргахаар зохицууллаа.
• Жилийн эцсийн үнэлгээг гаргахад суралцагч техник, технологийн болон гэр бүлийн ялгаатай орчинд зайнаас суралцсан байдлыг харгалзах, сурлагын амжилтын өмнөх үнэлгээг бууруулахгүй байх зарчим баримтлан сурах үйлийг нь дэмжиж уян хатан хандахыг багш нарт зөвлөж байна.
• Танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын амралтыг 2020 оны 6 дугаар сарын эхний 7 хоногт багтаан эхлүүлнэ. Цэцэрлэг, сургууль өөрийн санхүүжилт, нөөц боломжоо ашиглан хийх засвар, үйлчилгээг түр цуцалж байна.
• Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөгчдөөс бусад ангийн суралцагчийн хувийн хэрэг, сургуулийн номын сангаас авч ашиглаж байгаа сурах бичгийг буцаан төвлөрүүлэх, цэцэрлэгийн бүртгэл, суралцагч элсүүлэхтэй холбогдох үйл ажиллагааг 2020 оны 8 дугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна.

Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
