“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 12:00 цагаас Дарханы замын хохирогчид иргэний шүүхэд хандаж буй талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд оролцогч, жолооч нарын төлөөлөл А.Цэрэнбат “Дарханы зам дээр эд хөрөнгө, амь насаараа хохирсон иргэдийн тэмцэл нэг шатаар ахилаа. Тодруулбал, Иргэн А.Цэрэнбат хохирсон олон зуун иргэдийг төлөөлж энэхүү хариуцлагагүй явдлын хариуцагч нь зам тээврийн хөгжлийн яам байх ёстой гэж үзэж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан. Өнгөрсөн хугацаанд Дархан, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн олон зуун иргэд, аж ахуйн нэгж түүнд хандаж дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, хохирсон баримтуудаа өгсөн. Нийт 200 -аад сая төгрөгийн хохиролтой гэх 300 орчим иргэд иргэн А.Цэрэнбатыг дэмжиж баримт материалаа өгөөд байна” гэв. Эдгээр иргэдийн хувьд, Зам, тээврийн хөгжлийн яам нь авто замын тухай хуулийн 10 дугаар зүйл, Автозамын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, мөн зүйлийн 10.1.6-д “автозам, замын байгууламж барих, засварлах, арчлах, зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналттай холбоотой норм, норматив, техникийн баримт бичиг батлах, хэрэгжилтэд хяналт тавих” чиг үүргээ биелүүлээгүйгээс дээрх хохирол учирсан гэж үзэж байгаа аж. Энэ нэхэмжлэхийг СБД-ийн шүүхэд хүлээн авч хэрэг үүсгээд байгаа юм байна.
Нэхэмжлэлийн шаардлагад, Зам, тээврийн хөгжлийн яамнаас иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохиролд 4 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн эхний хэрэг дээр ийнхүү СБД-ийн шүүх дээр иргэний хэрэг үүсгээд байгаа аж.
Дарханы зам маш их тоосжилттой, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
Улаанбаатар Дархан хотыг холбосон замыг ирэх зургаадугаар сард ашиглалтад оруулна гэж Зам тээврийн сайд М.Энх-Амгалан амласан. Гэвч гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаанд доголдол гарсны улмаас энэ замыг товлосон цаг хугацаанд нь дуусгах боломжгүйг албаныхан бас мэдээлж байсан. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Дарханы замын ажил анх 2019 онд эхэлсэн. Гэтэл хөрөнгө оруулалт, ажил гүйцэтгэгч компаниудын асуудлаас болж, зам шинэчлэх ажил сүүлийн хоёр жил сунжирч, одоо Дархан явах хуучин замын хажуугаар хоёр ч түр зам бий болжээ.
Хаврын урь орж буй энэ өдрүүдэд Дарханы зам маш их тоосжилттой, үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын тэмдэг тэмдэглэгээг ч олж харахад хүнд байгаа төдийгүй цөөнгүй хүн амь насаа алдаад байгааг жолооч нарын төлөөлөл хэлж байв. Тиймээс хэвлэлийн бага хурлын үеэр Дарханы замд хохирсон иргэдийг төлөөлж дараах асуултуудыг Зам тээврийн яамнаас дахин асууж байна гэв.
Зам тээврийн сайд М.Энх-Амгалангаас асууж байна?
1. Зам тээврийн сайд М.Энх-Амгалан хэлэхдээ “Дарханы замд түр зам барьсан дотоодын компаниудад замын арчилгаа засварын мөнгө төсөвлөж олгосон” гэсэн. Гэтэл энэхүү төсөв олгогдоогүй болохыг аж ахуйн нэгжүүд баримтаар нотолж байна. Тэгвэл энэ мөнгө хаашаа орсон бэ?
2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг Засгийн газрын 2019 оны 4 сарын 3-ны өдрийн 128 тоот тогтоолоор байгуулж, зөвлөлийн даргаар Ерөнхий сайдУ.Хүрэлсүх, орлогч даргаар Зам тээврийн сайд М.Энх-Амгалан нарыг томилсон байдаг.У.Хүрэлсүх сайдаас бид анхаарлаа Дарханы замд хандуулж ажиллахыг шаардаж байна.
Тус зөвлөл ажлын тайлангаа УИХ-д тайлганах үүрэгтэй. Тайлангаа ард иргэдэд нээлттэй ил тод болгож өгнө үү гэж бид шаардаж байна. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн дарга нь ерөнхий сайд У.Хүрэлсүх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг Засгийн Газрын 2010 оны 163 дугаар тогтоолын хавсралтаар баталсан. Уг хөтөлбөрийн зорилго нь замын аюулгүй байдлыг хангах, осол аваарыг 50 хувь бууруулах, камержуулах гэх мэт олон амлалт байгаа. Энэ амлалтаа хэрэгжүүлж чадахгүй байгаа ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлагчын хувьд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.
3. 2020.04.02-ны өдрийн байдлаар Авто зам, замын байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй нийт 48 компани, аж ахуйн нэгж байна. Авто зам,замын байгууламжийн барилга, засварын ажилд техник, технологийн хяналт тавихзөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй 18 компани байна. Авто зам, замынбайгууламжийн барилга, засварын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн 394 компани байна. Монгол компаниуд Дарханы зам дээр ажиллаж байгаа гэх боловч бид явж үзэхэд ажиллаж байгаа нэг ч компани алга. Дарханы зам дээр иргэд нэмж хохирсоор байна.
4. Дарханы зам дээр машины эвдрэл, бие махбодийн гэмтэл учирсан бол тэр тухай баримт мэдээллээ бидэнд авчирч өгөөд бидэнтэй хамтдаа хохирлоо барагдуулахаар тэмцээн хэмээн уриалж байна…гэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
