Энэ сарын 30-ны өдөр БНСУ-аас иргэдээ татан авч ирэх тусгай үүргийн онгоц хөөрнө. Үүнтэй холбогдуулан БНСУ дахь Монголын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд
“Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу 2020.04.30-нд /Пүрэв гараг/ тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас иргэдийг татан авах ажиллагаа хийгдэнэ. Улсын Онцгой Комиссын чиглэлийн дагуу тус ЭСЯ дор дурдсан шалтгаантай иргэдийн хувийн мэдээлэл, өргөдөл, нотлох баримт материалыг Улсын Онцгой Комиссын Шуурхай штабт хүргүүлсэн. Улсын Онцгой Комиссын Шуурхай Штаб иргэдийн материалыг хянан үзэж, эцэслэн шийдвэрлэж бүртгэл хийнэ. Үүнд:
1. 4 дүгээр сарын 8-ны нислэгт утсаар бүртгүүлсэн боловч нислэгт багтаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд,
2. Эх орондоо буцах хүсэлт гаргасан дараах хүндэтгэх шалтгаантай иргэд:
– Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
– Жирэмсэн /амаржих хугацаа тулсан эхчүүдийг тэргүүн ээлжинд хамруулна/
– Бага насны хүүхэд /0-14 хүртэлх настай/
– Өндөр настан /60-аас дээш настай/
– Хөгжлийн бэрхшээлтэй
– БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн албадан буцаах иргэд.
– Нутаг буцах иргэд нислэгт суухын өмнө сүүлийн 48 цагийн дотор коронавируст халдварын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний бичигтэй байх шаардлагатай.
– БНСУ руу тусгай үүргийн нислэгт транзит дамжин өнгөрөх зорчигч авах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэрийг холбогдох улсад суугаа Монгол Улсын ЭСЯ, Консулын газраар дамжуулан иргэдэд мэдээлнэ. Хэрэв транзит зорчигч авах тохиолдолд БНСУ-аас нислэгт суух иргэдийн тоонд өөрчлөлт орно” гэжээ.
ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ
КОНСУЛЫН ХЭЛТЭС

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
