Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хааж, гүүрний гурван холбоосын засварын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд ирэх даваа гарагт уг замыг нээхээр ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, холбогдох мэргэжилтнүүдтэй хамт замын засварын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.
Зам засварын ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх “Гурвалжингийн гүүр нь анх 1989 онд баригдсан. 2010 оны үед засвар, шинэчлэлийн ажил хийснээс хойш томоохон хэмжээний засварын ажил огт хийгдээгүй. Гүүр, гүүрэн байгууламжийн засварын ажлыг байнга хийж байх ёстой. Тиймээс бид төлөвлөгөөт ажилд тусган засвар, шинэчлэлийн ажлыг хийж байна. Ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд энэ сарын 27-нд 06:00 цаг гэхэд замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ гүүр нь 108 метрийн урттай, 26 метрийн өргөнтэй. Үндсэн засвар шинэчлэлийн ажлаас гадна замын нөхөөсийн ажлууд давхар хийгдэж байгаа” гэв.
“Иргэд Монос, Таван шарын уулзвар болон Энхтайваны, Нарны гүүрээр явахыг зөвлөж байна”
Харин замын ачаалал, хөдөлгөөнд ямар зохицуулалт хийж ажиллаж байгаа талаар Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Замын цагдаагийн хэлтсээс хөдөлгөөн зохион байгуулалт болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр есөн алба хаагч ажиллаж байна. Иргэдэд хандаж хэлэхэд замын ачаалал нэмэгдсэн үед Гурвалжингийн гүүрээр зорчихгүй байх, шаардлагатай бол Моносын уулзвар, Таван шарын уулзвараар болон Энхтайваны гүүр, Нарны гүүрээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Замын цагдаагийн зүгээс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр илүү анхааран хяналт тавьж байна. Тиймээс иргэдийн зүгээс замын цагдаагийн тавьсан албан шаардлагыг биелүүлж, шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна.” гэв.
Гурвалжингийн гүүрний гурван холбоосоос гадна замыг тэр чигт засварлах шаардлагатай байгаа засварын ажлыг хийхээр болжээ. Засварын үеэр урдаасаа хойшоо буюу ТЭЦ-3 Дулааны цахилгаан станцаас Техник импорт хүртлэх урсгалыг хаасан байна. Гурвалжингийн гүүрний авто замын нэг талын урсгал бүрэн хаасан ч эсрэг талын урсгалыг хоёр эгнээ болгон, хөдөлгөөнийг зохицуулжээ.
Мөн тэрээр “Энэ онд Улаанбаатарт нийтдээ 52.7 км хатуу хучилттай авто зам шинээр баригдана. Мөн уулзваруудыг өргөтгөн шинэчилэх 17.8 км авто замын ажил хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна.” Гэдгээ Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх замын ажилтай танилцах үеэр онцоллоо.









Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
