Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкууд хамтран иргэд, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэг, залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилгоор Ятгах тусам нягтал” аяныг хэрэгжүүлсэн. Тэгвэл тус аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МОНГОЛБАНК, ХААН БАНК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Аяны хүрээнд таны санхүүгийн мэдлэгт хувь нэмэр оруулах үүднээс хамгийн ойлгомжтойгоор видео контентуудыг цувралаар хүргэх бөгөөд өнөөдөр PОSITIVE MONGOLIANS влогийн Төвшөө өөрийнхөө санхүүгийн асуудал дээр баримталдаг хамгийн чухал зарчмуудаа танилцууллаа. Та бүхэн ч гэсэн хэрэгжүүлээрэй гэж уриалмаар байна.
- Өөрийнхөө хийх гэж буй ажил. Би өөрөө блогоор хүний хувьд хийх гэж буй ажлаа сайн нууж чадах тусам үзэх гэж буй үзэгчдэд илүү сонирхолтой болдог. Тиймээс өөрийн эхлүүлэх гэж буй ажлаа бусдад дамжуулах хэрэггүй.
- Шинэ санаа. Аливаа ажлын шинэ санаагаа сайн нуух ёстой гэдгээ сүүлийн үед сайн ойлгосон. Би нэг удаа санаандгүй байдлаар таньдаг хүндээ контентийн тухайн ярьснаар удахгүй миний контентийг өөр хүн гаргасан байсныг олж харсан. Тиймээс маш их контент бүтээгч нар гарч ирж буй энэ үед шинэ санаа болгон танийх л байх ёстой.
- Хувийн амьдралынхаа зарим зүйлс. Хэдий блог хийдэг боловч хувийн орон зайн зарим зүйлсүүдийг нуух нь чухал. Би блог хийдэг хүний хувьд гэр бүлийн байдал болон хувийн орон зайны ердөө 10 хувийг л хүмүүст үзүүлдэг.
- Банкны орлого, зарлага. Үүнийг бол банкныхан сайн мэддэг. Би банкинд итгэж байгаа учраас энэ тал дээр чөлөөтэй харилцаж байдаг. Гэхдээ өдөр тутмын орлого, зарлага, ямар зээл авсан гэдгээ хүмүүст нэг их хэлээд байдаггүй. Бүр ээждээ ч хэлэхгүй байхыг хичээдэг.
- Картын пин код. Зарим хүмүүс шатахуун түгээгүүр, дэлгүүрт үйлчлүүлэхдээ пин код хэд вэ гэхээр шууд хэлж байдаг нь их түгээмэл харагддаг. Би бол үгүй. Би өөрөө хийж өгөхийг хүсдэг. Гол нь тэр хүнд итгэхгүй байгаадаа биш тэр хүний хажууд зогсож байгаа эсвэл миний ард зогсож байгаа ямар хүн тэрийг сонсож байгаа вэ гэдгийг бид тэр бүр мэдээд байдаггүй. Тиймээс картынхаа пин кодыг хамгийн сайн нуугаасай гэж хэлмээр байна.
Иргэн та ч гэсэн санхүүгийн аливаа залилах эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ дараах байдлаар хамгаалаарай.
- Утасны дугаарт тань ирсэн 4-6 оронтой тоо, кодыг бусдад дамжуулахгүй байх
- Танихгүй хүнд өөрийн карт, банкны дансаа хэрэглүүлэхгүй байх
- Өөрийн дансаар дамжуулан АТМ-с бусдад мөнгө гаргаж өгөх, гүйлгээ шилжүүлэхгүй байх
- Танил, найз нөхдийн тань фэйсбүүк хаягаас мөнгө зээлэх, шилжүүлэх хүсэлт ирвэл, утсаар лавлан, баталгаажуулж байх.
Санхүүгийн луйвраас сэргийлье!

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

Монгол хэлээрээ маш сайхан ярьж сурах хэрэгтэй залуу байна …2 үг хэлээд л “байгаа” байгаа” байгаа ” гэж ярих нь тийм ч гоё сайхан сонсогдохгүй байна даа…зөв сайхан ярьж сур ….