Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулейгээс илгээлт ирүүлжээ. Тэрээр “Коронавирус (COVID-19) цар тахлын улмаас бид сэтгэлийн түгшүүр, эргэлзээнд автсан энэ үед чөлөөт мэдээлэл нь энэхүү хямралтай нүүр тулах, ойлгох, эргэцүүлэн бодох, даван туулахад туслах чухал ач холбогдолтой юм.
Нэгдүгээрт, ийм нөхцөл байдалд мэдээллийн амин чухал ач холбогдлыг авч үзэх хэрэгтэй бөгөөд олон нийтэд мэдээлэх нь зохих арга хэмжээг авч хэрэгжүүлснээр өвчинтэй тэмцэх арга замыг хүн бүрд өгч буй явдал юм.
Ийм учраас манай байгууллага Нэгдсэн үндэстний бусад байгууллагуудтай нэгдэж халдварыг улам хурцатгаж, амь насыг эрсдэлд оруулж буй цуу яриа, худал мэдээллийн эсрэг хамтран тэмцэж байна. Асуудлыг шийдвэрлэхэд туслахын тулд бид “Баримт, шинжлэх ухаан, эв санааны нэгдлийн төлөө хамтдаа”, “Сэнсаци бүү дэгдээ” хэмээх хоёр том нийгмийн сүлжээний кампанит ажлыг сурталчлахаар нэгдсэн.
Эдгээр санаачилгын үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд ЮНЕСКО нь хэвлэл мэдээлэлд зориулж COVID-19-ийн талаарх эх сурвалжийн төвийг байгуулсан. Энэхүү онлайн платформ нь сэтгүүлчдэд цар тахлын талаарх хуурамч мэдээллийг илрүүлэх, хямралын талаар найдвартай, үр дүнтэй мэдээлэхэд нь туслах зорилготой бөгөөд 2020 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн “Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй” сэдвээр дамжуулан үүнийг сурталчилж байгаа юм.
Энэ сэдэв нь мэдээллийн эрх чөлөө төдийгүй баримтыг шалгаж, мэдээлдэг хараат бус хэвлэлийн төлөө тэмцдэг хүмүүсийн ажлыг цаг үеээ олж тэмдэглэж буй явдал юм. Хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй явдалтай бид маш их учирдаг. Энэхүү хөндлөнгийн оролцоо нь улс төрийн, үзэл суртлын эсвэл эдийн засгийн хяналт, зорилтот хүний нэр төрийг гутаах гүтгэлгийн халдлага, дарамт шахалт аль нь ч бай бүгд сэтгүүлчдийг, нэн ялангуяа эмэгтэй сэтгүүлчдийг дуугүй болгох зорилго агуулсан байдаг. Харамсалтай нь бидний өнөөгийн нөхцөл байдлын онцгой шинж чанар нь сэтгүүлчдэд үзүүлэх дарамтыг улам бүр нэмэгдүүлж байна.
Мөн тулгарч буй хямрал нь сэтгүүлчдийн хувьд эдийн засгийн тодорхой бус байдлыг улам бүр нэмэгдүүлж байна. Жишээлбэл, дижитал технологи руу шилжих шилжилт хурдацтай байгаа энэ үед зар сурталчилгааны орлогоос ихээхэн хамаардаг олон хэвлэлийн орлого нь буурч, зарим нь хаагдахад хүрч байна. Эцэст нь сонинууд үйл ажиллагаагаа багасгах эсвэл зогсооход хүрдэг төдийгүй ертөнцийг харах өөр өөр өнцөг, үзэл бодлын олон янз байдалд шаардлага бүхий зүйлээс олон нийтийг салган холдуулахад хүргэх юм.
Энэхүү хямралын бидэнд ямар нягт харилцан хамааралтайг харуулсан энэхүү ертөнцөд хэвлэлийн олон янз байдал, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдалд заналхийлсэн, халдсан бүхэн бидэнд хамаатай.
Ийм учраас НҮБ-ын байгууллагуудын тогтолцоо нь дэлхий даяарх хэвлэл мэдээллийн байгууллагууд, засгийн газар, хууль эрхзүйн салбарынхан, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн зүтгэлтнүүдээс бүрдсэн шинэ эвслүүдийн хамтаар сэтгүүлчдийг, тэдний тусгаар тогтнол, үнэний төлөөх тэмцлийг дэмжиж байна.
Өнөөдөр би эдгээр хүчин чармайлтыг дахин нэмэгдүүлэхийг уриалж байна. Энэ чухал мөчид төдийгүй ирээдүйн төлөө бидэнд чөлөөт хэвлэл шаардлагатай бөгөөд сэтгүүлчид бид бүгдэд итгэн найдах чадвартай байх хэрэгтэй” гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
