Монголын ард түмний бахархалт хүмүүн, төгөлдөр хуурч, МУСТА Б.Чинбат хэдхэн сарын өмнө Солонгос Улсад элэгний хүндхэн хагалгаанд хайрт ханийнхаа хамт орж, амжилттай болж түмэн олноо баярлуулсан билээ.
Удаан хугацааны эмчилгээний дараа эх орондоо ирсэн тэрээр коронавирусийн улмаас гэр бүлийн хамт энэ өдрүүдэд тусгаарлалтад байгаа. Тэгвэл өөртэйгээ адилхан тусгаарлалтад байгаа элэг нэгт ахан дүүстээ болон монголчууддаа зориулж, 2018 оны 09 дүгээр сарын 21,22,23-нд “Corporate Convention Centre”-ийн концертын танхимд хийж байсан “Хязгааргүйн цаана” тоглолтоо өнөөдөр буюу 5 дугаар сарын 2-ны 13:20 минутад Улаанбаатар телевизээр шууд дамжуулахаар болжээ.
Түүний ээлжит гайхамшигт тоглолтонд өөрийнх нь зохиосон шинэ, шилдэг дуу, хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан олон дуунууд тоглогдсон бөгөөд Монголын сонгодог болон ардын урлагийн дуучид, бүжигчид, үндэсний язгуур урлагийн хөгжимчид, рок поп урлагийн шилдэг хамтлаг, дуучид, хөгжимчид оролцож нэгэн тансаг үдшийг үзэгчдэд бэлэглэсэн билээ.
Энэ дашрамд дэлхийн олон улсад тархаж монгол улсад бүртгэгдээд байгаа коронавирустэй улс даяараа, ард түмнээрээ тэмцэж буй энэ хүнд цаг үед өөрийн гайхамшигт уран бүтээлийн тоглолтоороо ард түмэндээ бэлэг барьж буй МУСТА Б.Чинбат танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

aviaastai mundag duudee eruul ench ,sain saichniig chusen erooe. Echner Sarnaid chair churmeer mundag emegtei, tanai ger buld az jargal chuseei