Эрдэнэс-Тавантолгой” ХК Өмнөговь аймагтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж буй. Хамтын ажиллагааны гэрээний дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн сард орон нутагт дараах ажлуудыг зохион байгууллаа.
Цогтцэций сум химийн аюултай хог хаягдлаа халдваргүйжүүлж устгах боломжтой боллоо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд химийн хортой хог хаягдал устгах автоклав болон ажахуйн нэгжүүд химийн хортой хогт хаягдлаа зориулалтын багаж хэрэгслээр устгах, халдваргүйжүүлэх бүрэн боломжтой боллоо.
Ард түмнийхээ эрүүл энхийн манаанд нэр төртэй зогсож буй эмч, эмнэлгийн ажилчдадаа ажлын их амжилт хүсэн ерөөе.

Дуу хөгжмийн кабинетад мэргэжлийн даралтат хөгжим, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

Өмнөговь аймаг 2020 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан “Эрдэнэс-Тавантолгой” ХК Цогтцэций сумын 27-р цэцэрлэгийн дуу хөгжмийн кабинетад шаардлагатай мэргэжлийн даралтат хөгжим, тоног төхөөрөмж дагалдах хэрэгслүүдийн хамт хүлээлгэн өглөө.
Тус цэцэрлэгийн хүүхэд багачууд 2020-2021 оны хичээлийн жилд хүссэн хөгжмийн зэмсгээр хичээллэх, авьяас чадвараа дайчлан өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой боллоо.


Цогтцэций сумын 6 өрхөд өргөө цагаан гэр гардуулав

“Эрдэнэс-Тавантолгой” ХК Өмнөговь аймагтай байгуулсан 2020 оны Хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд тус сумын 6 ѳрхѳд 5 ханатай иж бүрэн ѳргѳѳ цагаан гэрийг хүлээлгэн өглөө. Шинэ гэр хүлээн авсан гэр бүлүүддээ аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Цогтцэций сумын Гал унтраах, аврах 44-р ангид сансрын холбооны ридиум гар утас хүлээлгэн өгөв

“Эрдэнэс-Тавантолгой” ХК Нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын Гал унтраах, аврах 44-р ангид сансрын холбооны ридиум гар утас хүлээлгэн өгөв. Ингэснээр тус сумын болон бүс нутгийн хэмжээнд гэнэтийн гамшиг осол, байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулгархад цаг алдалгүй мэдээлэл дамжуулах, мэдээллээр хангаж ажиллах бүрэн боломжтой боллоо.
Иргэн бүрийн аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэх Онцгой байдлын баатарлаг алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.
Эх сурвалж: “Эрдэнэс-Тавантолгой” ХК

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
