Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкууд хамтран иргэд, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэг, залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилгоор “Ятгах тусам нягтал” аяныг хэрэгжүүлсэн. Тэгвэл тус аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МОНГОЛБАНК, ХААН БАНК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Аяны хүрээнд таны санхүүгийн мэдлэгт хувь нэмэр оруулах үүднээс хамгийн ойлгомжтойгоор видео контентуудыг цувралаар хүргэж байгаа бөгөөд өнөөдөр жүжигчин Б.Сансармаа өөрийн өдөр тутмын санхүүгийн тал дээр баримталдаг хамгийн чухал зарчмуудаа танилцууллаа. Түүний өдөр тутамдаа нууцалдаг таван зүйлийн аль нэг нь хэрэгтэй санагдвал амьдралдаа хэрэгжүүлж үзээрэй.
- ГАР УТАСНЫ КОД. Орчин үед гар утас бол хувь хүний хамгийн чухал хэрэглээний нэг болсон. Гар утсанд миний зураг, мессеж, тэмдэглэгээ, сошиал хаягууд, имэйл зэрэг хувийн орон зайн нууц зүйл их байдаг учраас гар утасны кодоо нууцалдаг.
- ХУВИЙН НУУЦ. Би ер нь нууц сайн хадгалдаг. Найзуудынхаа надад итгэж ярьсан зүйлийг хэнд ч хэлэхгүй байхыг маш их хичээдэг.
- ХЭТИЙН ЗОРИЛГО. Ойрын хугацаанд хийх ажлаа нууцалдаг. Яагаад гэвэл бусдад алдаж магадгүй гэж болгоомжилдог. Хийснийхээ дараа хүмүүст үзүүлэх нь илүү ач холбогдолтой байдаг.
- ХУВИЙН АМЬДРАЛ. Би хувийнхаа амьдралыг сошиал орчноос нууцалдаг. Яагаад гэвэл зөвхөн надад ирж байгаа анхаарал зарим миний ойр тойрны хүмүүс тухгүй байдаг. Тиймээс ойр дотныхоо хүмүүсийг хүндэтгэж нууцалдаг .
- ДАНСНЫ ДУГААР. Орчин үед маш олон төрлийн залилан, луйврын хэргүүд интернэтийн болон интернэтийн бус орчинд гардаг. Зарим нэг вэбсайтад ороход банкны дансны дугаар асуудаг. Би бол хэзээ ч дугаараа хэлдэггүй. Саяхан бас надад сэжиг бүхий үйл явдал тохиолдсон. Найзыгаа хүлээгээд зогсож байсан чинь нэг залуу ирээд би танруу мөнгө шилжүүлээд АТМ-ээс авч болох уу? гэж асуусан. Огт танихгүй хүн ийм зүйл асуусан болохоор сэжигтэй гэж үзэн шууд татгалзасан. Энэ мэтчилэн олон санхүүгийн залилан их байдаг. Тиймээс бид өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалах ёстой.
Иргэн та ч гэсэн санхүүгийн аливаа залилах эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ дараах байдлаар хамгаалаарай.
- Утасны дугаарт тань ирсэн 4-6 оронтой тоо, кодыг бусдад дамжуулахгүй байх
- Танихгүй хүнд өөрийн карт, банкны дансаа хэрэглүүлэхгүй байх
- Өөрийн дансаар дамжуулан АТМ-с бусдад мөнгө гаргаж өгөх, гүйлгээ шилжүүлэхгүй байх
- Танил, найз нөхдийн тань фэйсбүүк хаягаас мөнгө зээлэх, шилжүүлэх хүсэлт ирвэл, утсаар лавлан, баталгаажуулж байх.
- Сэжиг бүхий линк, холбоос дээр дарахгүй, эх сурвалжийг нягталсны дараа нэвтэрдэг байх.
Санхүүгийн луйвраас сэргийлье!

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
