Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох зорилгоор “Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг зохион байгуулж байна.
Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа тус дадлага, сургуулийн хүрээнд өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт бүрэн хөл хорио тогтоож, 100 болон 300 ортой түр эмнэлэг, хээрийн эмнэлэг дэлгээд байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр тус дадлага сургуулийн үйл явцтай танилцаж, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвөөс Эрүүл мэндийн яаманд ажиллаж байгаа шуурхай штаб, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын шуурхай штабуудтай холбогдож, мэдээллийг сонссон юм.
Монгол Улсын Ерөнхий сайд энэ үеэр хэлсэн үгэндээ, “Манай эх оронд КОВИД-19 халдвар 10 гаруй гадаад орноос зөөвөрлөгдөн орж ирсэн 41 тохиолдол гарсан нь бид бүхэнд маш ноцтой анхааруулга өгч байна.

Иймээс халдварын тархалтыг үндэсний хэмжээнд гаргахгүй байх, ард иргэдийн аюулгүй амьдрах, ажиллах, сурах орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид өмнөх саруудынхаас илүүтэйгээр халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах бэлтгэл, бэлэн байдлаа бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, команд штабын дадлага сургуулийг аймаг, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж ирсэн туршлага бидэнд байгаа ” хэмээн онцолсон.

Түүнчлэн “Иргэд, холбогдох төрийн байгууллагуудын оролцоотойгоор уг дадлага сургуулийг зохион байгуулснаар бид эрсдэлт нөхцөл байдал бий болсон тохиолдолд хэрхэн ажиллах арга барилаа зүгшрүүлэх, нөөц боломжоо тодорхойлох, тулгамдаж буй асуудлуудаа бодитойгоор ойлгож, шийдвэрлэх асуудлуудаа цэгцлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг нэн шуурхай авч ажиллах болно гэж үзэж байна.
Уг дадлага сургуулийн үйл ажиллагааг анх удаа цахим хэлбэрээр бүх аймгийн онцгой байдлын комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн албадтай холбогдон зохион байгуулж байгаа нь үндэсний хэмжээний дадлага сургуультай дүйцэхүйц түвшинд болж байгаад Улсын онцгой комиссыг онцгойлон сайшааж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Мөн иргэн бүр хувийн хариуцлагаа сайжруулж, “Амны хаалтаа зүүцгээе” аяныг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлж, мэргэжлийн байгууллагуудаас тавьж буй шаардлагуудыг чандлан мөрдөн ажиллаж, эх орноо аюулт халдвараас хамгаалах үйлсэд хүн бүр улам чармайлттай оролцохыг уриаллаа.
“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийн штабын дадлага сургууль үргэлжилж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.






Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
