Дэлхий дахинд Сүүлийн 24 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын 3,915,636 тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний тоо 270,683 хүрсэн. Монгол улсад халдварын 42 дахь тохиолдол өнөөдөр бүртгэгдээд байна.
Монгол улс нь дотооддоо халдвар алдаагүй цөөхөн орны нэг бөгөөд цаашид энэ халдвараас хэрхэн сэргийлэх талаар шат шатны байгууллагууд арга хэмжээг авч ажиллаж байна. Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохиогдсон билээ.
Тэгвэл Улсын Нэгдүгээр төв эмнэлэг тус сургуулилтын хүрээнд “Ковид-19 халдварт цар тахлын тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд авах арга хэмжээний дадлага сургуулилтыг гурван өдөр хийжээ. Тус сургалтанд УНТЭ нийт бие бүрэлдэхүүнээрээ хамрагдсан бөгөөд сэжигтэй тохиолдлыг тусгаарлах, ариутгах, цаашид авах арга хэмжээг тооцоолох зэрэг шат дараатай сургалтыг зохион байгууллаа.
УНТЭ-ийн захирал Т.Мөнхсайхан энэ үеэр “Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, дадлага сургуулилалтыг хийснээрээ бид болзошгүй эрсдэлээс сэргийлэх бэлэн байдлаа хангах нөөц бололцоогоо бодитоор үнэлж дүгнэх, хариу арга хэмжээ авах, төлөвлөлтдөө цаашид юуг сайжруулж боловсруулах ёстой вэ гэдгийг тодорхойлох ач холбогдолтой” хэмээлээ.
Онцгой дэглэм тогтоох улаан бүсийг тогтоож байна
Сэжигтэй тохиолдлыг илрүүлэн зөөвөрлөх үйл явц эхэллээ
Тус эмнэлгийн таван давхраас халдвар авсан байж болзошгүй иргэнийг тусгаарлахаар авч явж байгаа нь
Лифтэнд нэг метрийн дүрмийг баримтална
Түүний суусан лифтийг буусных нь дараа дахин ариутгана
Орчныг мөн ариутгаж байна
Нэг давхарт бууж ХӨСҮТ-өөс ирсэн түргэн тусламжийн машинд шилжүүлнэ
Сэжигтэй тохиолдлын ойр орчмын хэсгийг мөн ариутгаж байна
Нэг метрийн зайг сайн баримтлах хэрэгтэй
Хамгаалалтан доор ХӨСҮТ-ийн түргэн тусламжийн машинд суулгалаа
Нэг удаагийн хамгаалах хэрэгслүүд
ХӨСҮТ-ийн түргэн тусламжийн машинд суулгасны дараа сэжигтэй тохиолдолтой харьцсан эмнэлгийн ажилчид ариутгал үйлдэж, хувцас хэрэглэлийг устгалд оруулна. 


Түүний үйлчлүүлж байсан тасгийн бүхэлд нь ариутгав.
Сэжигтэй тохиолдол илрэхэд Эмнэлгийн шуурхай штаб камерын хяналтаар бүрэн хянаж, зохион байгуулалтын зааварчилааг өгч байна.

















Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
