УНТЭ-ээс жил бүр зохион байгуулагддаг “ЭРДМИЙН ЧУУЛГАН-41” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн эрдмийн чуулган сувилахуйн, дотрын анагаахын, мэс заслын анагаахын салбар гэсэн гурван салбар хуралдаантайгаар зохион байгуулагдаж байна.
Цахим хурлыг нээж УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ
“Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ удаагийн хурлыг цахимаар зохион байгуулж байна. Манай эмнэлэг нь таван жилийн стратеги, төлөвлөгөөгөө шинээр боловсруулж, судалгааны ажлаа бодлоготойгоор хэрэгжүүлэх, 2021 оноос эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулан төсөв баталж, жил бүр нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэснээр бид нотолгоо, судалгаанд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх боломж бүрдэх юм. Энэ удаагийн эрдмийн чуулганд оролцож байгаа нийт эрдэмтэн, судлаач нартаа амжилт хүсье.
УНТЭ -ийн Сургалт, эрдэм шинжилгээ стратеги эрхэлсэн захирал С.Мөнхбаярлах:
УНТЭ нь “Эрдмийн чуулган”-ыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хурал цахимаар болж байгаа тул орон зай, цаг хугацаанаас үл хамаарч хэн ч манай хуралд чөлөөтэй оролцох боломжийг олгож байна. Энэ удаагийн эрдмийн чуулган сувилахуйн, дотрын анагаахын, мэс заслын анагаахын салбар гэсэн гурван салбар хуралдаантайгаар зохион байгуулагдаж байна. Өчигдөр сувилахуйн анагаах ухааны салбар хуралдаан амжилттай зохион байгуулагдсан бөгөөд тус хуралд 150 орчим хүн хамрагдсан байна. Өнөөдрийн хувьд дотрын анагаахын, мэс заслын анагаахын салбар хуралдаанууд бүтэн өдрийн турш үргэлжилнэ. 41 дэхь эрдмийн чуулганд 140 гаруй илтгэлүүд ирсэн бөгөөд салбар бүрээс шилдэг 10 илтгэлийг шалгаруулж, тухайн илтгэлүүдийг салбартаа нэр хүндтэй эрдэмтэн, доктор профессоруудаар шүүлт хийлгэж шилдэгийг шалгаруулна. 70 оноог шүүгч нар өгөх бол 30 оноог оролцогч нар өөрсдөдөө өгөх юм. Бидний хувьд эрдэм шинжилгээний ажлыг хөхүүлэн дэмжих үүднээс шагналын санг нэмэгдүүлэхийг хичээн ажиллаж байна.
Та бүхэн доорх линкээр хандаж Эрдмийн чуулган – 41 цахим хуралд оролцох бүрэн боломжтой.
- Компьютероор эрдмийн чуулган – 41 оролцох линк : https://teams.microsoft.com/dl/launcher/launcher.html…
- Компьютероор эрдмийн чуулган – 41 оролцох заавар бичлэг: https://www.youtube.com/embed/W26xOD2jPUw&feature=youtu.be
- Гар утаснаас эрдмийн чуулган – 41 оролцох заавар бичлэг : https://www.youtube.com/embed/KcK9T4ng7VI
ШУУД ҮЗЭХ:



Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
