МУИС нь шинээр төгсөж ажлын байранд хөл тавьж буй суралцагчдаа дэмжих, ажлын байрт зуучлах зорилгоор жил бүр “Job fair” ажлын байрны өдөрлөгийг үе шаттай зохион байгуулсаар ирсэн. “JOB FAIR-2020” өдөрлөгөө дэлхий дахинд өндөр эрсдэл дэгдээж буй цар тахлын улмаас онлайн хэлбэрээр зохион байгуулж байна.
1-р үе шат болох “Төгсөгчдөд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт”-ыг
- Ажлын байрны анкет хэрхэн бөглөх, ярилцлагад хэрхэн орох
- Ажлын байранд дасан зохицох ур чадвар сэдэвт лекцийг видео хэлбэрээр төгсөгчдөд хүргээд байна
2-р үе шат болох байгууллагуудын нээлттэй ажлын байрны өдөрлөгийг мөн онлайн хэлбэрээр төвлөрүүлж,
- 42 байгууллага
- 400 орчим ажлын байрны мэдээллийг төгсөгчдөдөө хүргэж байна.
42 байгууллага, 400 орчим ажлын байрны мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Төгсөгчдөд зориулсан, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт-2
“Ажлын байранд дасан зохицох ур чадвар” https://www.facebook.com/MUISiinOyutniialba/videos/268381367543978/
Та доорх байгууллагуудад ажиллахыг хүсвэл анкетаа ирүүлнэ үү.
Ажлын анкет илгээх заавар
- Анкет татаж авах
- Анкетын бөглөх /Жич: Анкетынхаа нэрийг ажилд орохыг хүссэн байгууллага, албан тушаалын нэрээр хадгалах Жишээ нь: Юнитэл групп-Харилцааны менежер, Голомт банк-Зээлийн мэргэжилтэн гэх мэт/
- 2 болон түүнээс дээш байгууллагад анкет илгээх бол тус бүр байгууллага, албан тушаалын нэрээр хадгалж тус тус илгээх
- e.sarangerel@num.edu.mn хаягаар анкетаа ирүүлнэ
- Та ажлын анкетаа ирсэн эсэхийг баталгаажуулах болон бусад мэдээллийг 77307730-1161 дугаараас 8:30-16:00 цагийн хооронд лавлах боломжтой
- 2020.05.18-26-ны 17:00 цаг хүртэл 9 хоног анкет хүлээн авах бөгөөд байгууллагуудад шууд илгээгдэх тул хугацаа хоцорсон тохиолдолд хүлээн авахгүйг анхаарна уу.
Мөн Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банк, Мобиком корпорац, Юнител групп, Мандал даатгал зэрэг байгууллагад анкетаа чөлөөтэй илгээх боломжтой.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
