Шинэ төрлийн Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар БНСУ-ын урт хугацааны визтэй иргэд дараах журмыг зайлшгүй мөрдөх шаардлагатай болсон байна.
Урт хугацааны визтэй буюу оршин суух зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран БНСУ-ын хилээр нэвтрэн гуравдагч улс руу эсвэл эх орондоо зорчихдоо харьяа Гадаадын иргэн харьяатын газарт хандан БНСУ-ын хилээр буцаж орох зөвшөөрөл (re-entry)-ийг зайлшгүй урьдчилж авах шаардлагатай.
БНСУ-ын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37-р зүйлд заасны дагуу хилээр нэвтрэх зөвшөөрөл аваагүй тохиолдолд визийг хүчингүйд тооцохоор шийдвэрлэжээ. Харин Дипломат (А-1), Албан (А-2), Засгийн газар хоорондын хэлэлцээрийн шугамаар (А-3), Солонгос гаралтай (F-4) ангиллын визтэй иргэдэд энэхүү зохицуулалт үйлчлэхгүй ажээ.
Зөвшөөрөл авсан иргэд БНСУ-ын хилээр дахин нэвтрэхээс 48 цагийн өмнө халуурах, ханиалгах, ядрах, толгой өвдөх, амьсгал давчдах, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илрээгүйг нотолсон эмчийн магадлагаатай байх хэрэгтэй. Магадлагаа англи эсхүл солонгос хэлээр байх бөгөөд үзлэг хийсэн эмчийн гарын үсэг, тамга, огноог тодорхой бичсэн байх шаардлагатай. Хилээр нэвтрэх зөвшөөрөлтэй ч эмчийн магадлагаагүй тохиолдолд зөвшөөрлийг хүчингүйд тооцох үндэслэл болно.
БНСУ-аас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдад тусгаарлалтаас чөлөөлөхийг зөвшөөрсөн тодорхойлолтоо өгсөн иргэдээс эмчийн магадлагаа шаардахгүй ч эрүүл мэндийн асуулгыг зайлшгүй бөглөнө.
Иймд иргэн та урт хугацаанд оршин суух визтэй эсэхээс үл хамааран хилээр нэвтрэх зөвшөөрөл (re-entry)-ийг зайлшгүй авах шаардлагатай болсон бөгөөд тогтоосон журмыг үл биелүүлвэл визийг хүчингүйд тооцохоор шийдвэрлэснийг анхаарна уу.
Эх сурвалж: http://consul.mn

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
