Монгол, Хятад хоёр улсын хил Гашуун сухайт, Ганц мод боомт, наашлаад Цагаан хад суурьшлын бүс өдөр шөнө шиг хөгжил цэцэглэлтээрээ ялгаатайг бид мэднэ. Тэнд 21 аймгийн өнцөг булан бүрээс иргэд ажиллаж амьдардаг. Нүүрс тээврийн ид үед 15000-20000 хүн төвлөрдөг. Гэвч Цагаан хад орчимд ажиллаж, амьдарч буй иргэдийн эрх зөрчигдөж, бохирлогдсон, тоосжилт, хог хаягдлаар хүрээлэгдсэн орчинд ажилласаар иржээ.
Тэгвэл олон хүний санаа зовдог энэ асуудлыг хөндөж аймаг, орон нутгийн түвшинд 2017 оноос Цагаан хад суурьшлын бүсэд дахин төлөвлөлтийг хийх зураг төсвийг боловсруулан, анхаарал хандуулах болжээ.
Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй газарт үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж, тэнд байрлах 258 ширхэг тоосгон, сэндвич байшин, чингэлгийн газрыг дахин зохион байгуулж, 400 орчим гэрийг нүүлгэн шилжүүлээд байна. Ажлын явц 50 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд зургадугаар сарын 5 гэхэд дуусах ажээ.
Хайрхан багийн төвийг иж бүрэн засварласнаас гадна түүнийг түшиглүүлэн 24 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орох гэнэ.
Цагаан хад суурьшлын бүсийг байнгын тог цахилгаантай болгох асуудлыг БНХАУ-ын Баяннуур аймагтай хамтын ажиллагааны хүрээнд хөндсөн бөгөөд дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Тун удахгүй Цагаан хад суурьшлын бүс байнгын тог цахилгаантай болно. Өрхийн хэрэгцээнд газар олгож, газар зохион байгуулалтыг хийж байна.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
