Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нар Теле хичээлийг амжилттай зохион байгуулахад оролцсон 423 багш, 140 гаруй арга зүйч, судлаач, телевизийн 180 орчим ажилтанд талархал илэрхийлж, зарим хүнийг салбарын шагналаар шагналаа.
Шинэ төрлийн коронавирус (COVID 19)-ийн халдвараас шалтгаалж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран Теле хичээлийг шуурхай зохион байгуулж, 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр эхлүүлсэн билээ.
Өнгөрсөн хугацаанд цэцэрлэг, ерөнхий боловсрол, насан туршийн боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол, элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан нийт 4773 цагийн 82355 минутын теле хичээлийг монгол, казах, тува, дохионы хэлээр багш, суралцагч, эцэг эхчүүддээ амжилттай, үр дүнтэй хүргэлээ.
Теле хичээлд олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн. Боловсролын салбараас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын телевизүүдийн холбоо, Монголын үүрэн холбооны бүх компаниуд, Монголын үндэсний олон нийтийн телевиз, хичээл сургалтын чиглэлийн вэб сайтууд хамтран ажилласнаар сурагчид цаг хугацаанаас үл хамаарч хичээлээ нөхөн үзэх, давтах, судлах боломж бүрдэж, хүртээмж өндөртэй боллоо.
Теле хичээлийг зөвхөн суралцагчид төдийгүй багш нар үзэж, заах арга барилаа сайжруулах, туршлага хуримтлуулах боломж бүрдүүлсэн нь теле хичээлийн нэг онцлог байлаа. Түүнчлэн эцэг, эхийн үүрэг, оролцоо нэмэгдэж, тэд сургалтын хөтөлбөр агуулгын талаар ойлголт мэдлэгтэй болж, зарим талаар хүүхэдтэйгээ хамт суралцсан.
Манай улсын хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан цэцэрлэгийн 263.3 мянган хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 640.4 мянган суралцагч, их дээд сургууль, коллежийн 148.4 мянган оюутан хорио, хөдөлгөөний хязгаарлалтад орсон. Тэдэнд хүргэсэн теле болон онлайн хичээлийн зохион байгуулалтыг ЮНЕСКО үнэлж, олон улсад сайн туршлага болж буйг вэб сайтдаа онцоллоо.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
