Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс энэ сарын 12-ны өдөр “Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган”-ыг цахимаар зохион байгуулах гэж байна. Тус чуулган нь Монгол улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, харилцан туршлага солилцох, мэдлэг ур чадвараа хуваалцах, улмаар эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх зорилготой юм.
Бид УНТЭ -ийн Сургалт, эрдэм шинжилгээ стратеги эрхэлсэн захирал С.Мөнхбаярлахтай уулзаж, тус хурлын талаар товчхон мэдээлэл авсанаа хүргэж байна.
“Манай орны эмнэл зүйн салбарт харьцангуй ховор тохиолдсон өвчин эмгэгийг хэрхэн яаж оношилж, эмчилсэн талаар эмч нар харилцан бие биенээсээ туршлага судлах, суралцах шаардлагатай байна.
Тиймээс УНТЭ “Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган”-ыг цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Уг чуулганыг зохион байгуулснаар манай орны хүн амын дунд цөөн тохиолдох өвчин эмгэгийн талаар вэбсайтад суурилсан мэдээллийн санг үүсгэх юм.
Тус санд ховор тохиолдолуудын эмнэл зүйн шинж тэмдэг, оношилгоо, ялган оношилгоо, эмчилгээний арга барилын талаар дэлгэрэнгүй мэдээллийг нийт эмч, мэргэжилтнүүдэд нээлттэйгээр байршуулна. Мөн ховор тохиолдлын чуулган дээр хэлэлцэгдсэн тохиолдлыг сэтгүүл болгон хэвлүүлэх, эмнэл зүйн ховор тохиолдол дээр суурилсан апплейкейшн хөгжүүлэх зорилгыг мөн тавин ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 50 гаруй эмнэлзүйн ховор тохиолдлуудыг хэлэлцүүлэхээр улсын төв эмнэлгүүд, төрөлжсөн мэргэжлийн үндэсний төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүд болон хувийн хэвшлийн нийт 17 эмнэлгээс илтгэл хүлээн авлаа.
Манай эмнэлгээс эдгээр тохиолдлуудыг эрэмбэлж, эмнэл зүйн салбарын мастерууд, мэргэжлээрээ овоглогдсон эмч нарыг урьж, эхний шатны шалгаруулалтыг хийн, есөн шилдэг тохиолдлыг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлнэ. Үүнээс гадна энэ удаагийн чуулганы хүндэтгэлийн илтгэлийг ХӨСҮТ-өөс манай оронд илэрсэн шинэ коронавирусын халдвар Covid-19-ын шинэ тохиолдолын эмнэл зүй, оношилгоо, эмчилгээний үр дүн, эмчилгээний дараах хяналтын талаар Ц.Чинбаяр эмч сонирхолтой илтгэл хэлэлцүүлэх юм.
“Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган”-д www.science-fchm.mn сайтаар дамжуулан хүн бүр оролцох боломжтой бөгөөд оролцогчийн тоо хязгааргүй. Оролцох зааврыг тус сайтад видео бичлэгээр байршуулсан аж.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
