Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирсон бол 2020 оны эхний 6 сарын байдлаар зам тээврийн осолд 172 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 143 хүүхэд гэмтэж, 29 хүүхдийн амь нас хохирсон ба үүнээс 8 сартайгаас 8 хүртэлх насны нийт 12 хүүхэд нийтийн хэрэгцээний авто зам дээр бус замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамаарах гэрийнхээ хашаанд өөрийн эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед мөргөгдөж амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Тухайлбал:
- Ховд аймагт 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 2 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
- Дорнод аймагт 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 2 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
- Дорнод аймагт 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 5 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
- Сэлэнгэ аймагт 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 3 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
- Орхон аймагт 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 4 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
- Дорнод аймагт 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 1 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
- Сүхбаатар аймагт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 2 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
- Дорнод аймагт 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим суудлын автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 8 сартай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
- Төв аймагт 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 8 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
- Дорнод аймагт 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 11 сартай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
- Төв аймагт 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчим ачааны автомашин хөдөлгөөн эхлэхдээ 1 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
- Хэнтий аймагт 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 1 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай зам тээврийн осол, хэрэг тус тус бүртгэгдэн шалгагдаж байна.
Иймд бага насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ялангуяа эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс үр хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах /хашаа, байрны гаднах тоглоомын талбай, хөдөө хээр гэрийнхээ гадаа тоглох үед/, мөн хашаандаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ, зогсоохдоо сонор сэрэмжтэй байх явдал юу юунаас чухал асуудал болоод байна.
Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчдын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор “Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээг энэ оны 06 дугаар сараас 07 дугаар сарыг дуустал улсын хэмжээнд зохион байгуулж байгаа ба энэ ажлын хүрээнд давуу эрхтэй явган зорчигч нарт зам тавьж өгөөгүй жолооч нарт шийтгэл оногдуулах ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ нийслэлд 73 байршилд, орон нутагт хэд хэдэн байршилд явган хүний гарцны үзэгдэлтийг сайжруулж гэрэлтүүлэгтэй болгох ажлыг нийслэл болон орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдтэй хамтран зохион байгуулж байна.
Дээрх арга хэсэгчилсэн зорилтот арга хэмжээний хүрээнд сүүлийн үед хүүхдийн амь нас хохирсон зам тээврийн осол, хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг судлан ослоос сэргийлэх зорилгоор “БЯЦХАН ЗОРЧИГЧ” зорилтод арга хэмжээг мөн энэ оны 06, 07 дугаар саруудад зохион байгуулах юм байна.





Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Итали Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын 2026 оны хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
