Өнөөдөр бид эрүүл мэндээ эцэст нь тулгачихаад л эмнэлэг бараадах нь олонтаа. Монголчуудын “За яахав дээ тэгж байгаад үзүүлнэ дээ, ажил ихтэй байнаа, нэг их өвдөхгүй л байгаа ш дээ, эмнэлэгт очихоор оочер, дараалал, явдал суудал нь дийлдэхгүй юм” гэх мэт олон олон үзэл энэ асуудлын хамгийн том шалтгаан.
Тэгвэл улсын ууган эмнэлэг болох Нэгдүгээр төв эмнэлгийг сэтгүүлч миний бие урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэхээр зорьсон юм. Монгол хүн байна даа биеэ нэг үзүүлчихье дээ. Сонгуулийн дараа амралтаа аваад хаа нэг тийшээ зорих юм чинь эрүүл байж, сайхан аялах хэрэгтэй шүү дээ.
Их хотын шүдний өвчний нэг бол авто машины зогсоол. Тэгвэл автомат хаалттай цэвэрхэн, эмх цэгцтэй зогсоол намайг угтлаа. Таалагдлаа.
Бас гаднаа салхилах сүүдрэвч сандлыг олноор тавьж өгсөн нь бүр ч их таалагдаж, хүний төлөө юм даа гэсэн бодлыг төрүүлж байв.
Үүнээс гадна дугуйн зогсоолтой гэж байгаа. Дугуйгаа орхихдоо санаа зовох зүйлгүй болжээ.
Ингээд машинаа тавьчихаад цааш АШИУС-руу харсан баруун хаалгыг чиглэн явлаа. Учир нь коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор ганцхан хаалгаар л иргэдэд үйлчилж байгаа аж.
Төв хаалгаар ороход л гэрэл цацарсан сайхан орчин угтлаа. Үүдэнд нүдээрээ инээсэн цагаан халадтай хөөрхөн охин хүн бүрийн халууныг хэмжиж, хоорондын зай барихыг зөвлөж байлаа.
УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ-гээр дамжаад “Нэг цэгийн үйлчилгээ”-нээс хаашаа явах, хэн гэдэг эмчид үзүүлэх зүг чигээ тун чиг тодорхой заалгаад авав.
Өмнө нь хаана хандах, яг юугаа үзүүлэх, зөв эмчээ олж чадахгүй эмнэлгээр нэг төөрч, будилж явсан тэр үе ард хоцорч “Нэг цэгийн үйлчилгээ”-ий ажилчид, Gerege цахим машины тусламжтайгаар зөв цагтаа, зөв эмчээ олоод л очлоо. Цаг хэмнэсэн маш том дэвшил.
Эрүүл мэндийн даатгалын дэвтэр хэрэггүй болсон гэсэн үгийг сонсоод эхэндээ итгээгүй. Нягтлангаасаа эрэл сурал болж байж дэвтрээ аваад явсан юм. Гэтэл өнөө дэвтэр чинь жинхнээсээ хэрэг болсонгүй. Учир нь цахим бүртгэлээр бүхнийг шийдсэн байна. Үүнээс гадна амбулаториор үйлчлүүлэгчийн картыг заавал авч ирэх шаардлагагүй болжээ. Энд тэнд юмаа хаяж гээдэг миний хувьд өөрийн биеэ аваад очиход асуудалгүй болсон нь талархууштай. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн үйл ажиллагаанд 2006 оны нэг дүгээр сараас эхлэн амбулаториор үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл болон амбулаторийн оношийн мэдээллийг бүртгэн хувь хүний эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх эхлэлийг тавьжээ.
Үүнээс хойш 2011 онд лабораторийн шинжилгээний аппаратуудыг дотоод сүлжээний программ хангамжтай холбон лабораторийн шинжилгээний хариуг
– 2016 оны 2 сараас эхлэн дүрс оношилгооны аппаратуудыг дотоод сүлжээний програмд холбож дүрс оношилгооны зураг болон хариуг
-2017 оны 1 сарын 3-ний өдрөөс хэвтүүлэн эмчлэх хэсгийн өвчний түүхийг цахим хэлбэрт шилжүүлэн эмнэлгээр үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн цахим түүх үүсгэн хадгалж, 2020 оны зургаан сараас эхлэн амбулаторийн эмийн жорыг цахим хэлбэрт шилжүүлэн жорын түүх үүсгэн хадгалж байгаа аж.
Тэгэхээр та өмнө нь бүртгүүлж, тухайн эмнэлэгт үзүүлж байсан бол таны бүх мэдээлэл цахим бүртгэлд нь хадгалаастай байгаа гэсэн үг юм. Шинжилгээгээ ч өгчихлөө. Өнөөдрөөс миний шинжилгээний хариу тус эмнэлгийн санд хадгалагдана гэсэн үг.
Эмчдээ ч үзүүлээд хэрэгтэй эмчилгээгээ бичүүлээд авчихлаа. Үүнээс гадна хамгийн олзуурахмаар зүйл бол “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан”-гаар үйлчлүүлж, эмчийн бичиж өгсөн эмийг хөнгөлөлттэй үнээр, илүү тодорхой мэдээлэлтэйгээр авлаа. Монголдоо анх удаа нэвтрүүлсэн тус үйлчилгээг цаашлаад бүх эмнэлэг хэрэгжүүлээсэй, олон иргэдэд энэ үйлчилгээ нь хүрээсэй гэж л бодож зогссоноо нуух юун.
Хүн өөрөө өөрийгөө хайрлаж байж л үр хүүхэд хань ижилтэйгээ урт удаан аз жаргалтай амьдарна. Тиймээс та бүхэн урьдчилан сэргийлэх үзлэгийг улиралдаа биш юм аа гэхэд жилдээ нэг хийлгээд байхад тун гэмгүй шүү.
Үйлчилгээгээ ч авлаа. Одоо зогсоолдоо төлбөрөө өгөөд гаръя даа. Надтай хамт Улсын нэгдүгээр төв эмнэлгээр аялсан та бүхэндээ баярлалаа.






























Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Итали Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын 2026 оны хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
