2020 оны зургаадугаар сарын 21-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 359 шинжилгээ /PCR/ хийхэд долоон хүнд “COVID-19” халдвар илэрчээ. Үүнд:
- Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 4 хүн /давтан/,
- Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 2 хүн,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 1 жолооч халдвартай болох нь шинжилгээгээр батлагдсан байна.
- Эдгээрт 6, 11, 12 насны гурван хүүхэд байгаа бөгөөд 29, 38, 39, 63 насны дөрвөн иргэн байна.
Бусад шинжилгээ:
- Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүн,
- Ажиглах байранд тусгаарлагдсан 38 хүн /давтан,
- Тандалт судалгааны зорилгоор Өрхийн эүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 4 сорьц,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүн /давтан/,
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 3 хүн,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүн /давтан,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 22 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
ХӨСҮТ-д эмчлүүлж байсан долоон хүн эдгэрч, түүнээс 6 нь дараагийн тусгаарлалт руу шилжиж байна. Үүнд:
19-45 насны 2 эрэгтэй, таван эмэгтэй байгаа бөгөөд эмчилгээний хугацаа 17-49 хоног үргэлжилжээ. Мөн 2 жирэмсэн эмэгтэйн нэг нь төрөх хугацаа дөхсөн тул сувилал руу шилжүүлэхгүй, ХӨСҮТ-ийн хяналтан дор амаржуулахаар болсон байна.
Орон нутгийн 17 чиглэлд галт тэргээр зорчсон 6000 гаруй хүнд тандалт, судалгаа хийж, асуумж авахад халдвар илрээгүй байна. Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 2183 хүн тусгаарлагдаж байна.
Өчигдөр 2 хүн шинээр тусгаарлагдсан бол, зургаан хүн гэрийн тусгаарлалтад шилжжээ. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “COVID-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 213 байна. Үүнд:
ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 153 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 60 хүн хамрагдаж байна. Биеийн байдал хөнгөн 53, хүндэвтэр оноштой долоон хүн байгаа аж.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
