Монголын парламентын бүлгэмийн анхдугаар хурлыг өнөөдрийн /2020.07.08/ чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд хийлээ.
Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хуралд Монголын Парламентын бүлгэмийг шинээр байгуулах тус анхдугаар хуралд Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдэд нэр дэвшүүлэх гишүүдийнхээ нэрсийг бичгээр ирүүлснийг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.
Гүйцэтгэх хорооны даргад олонхын бүлгээс, дэд даргад цөөнхийн бүлгээс нэр дэвшүүлж, бүлгэмийн анхдугаар хурлаар ил санал хураалт явуулан гишүүдийн ердийн олонхын саналаар сонгох дүрмийн дагуу санал хураалт явуулснаар Гүйцэтгэх хорооны даргаар Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, дэд даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийг сонголоо.
Гүйцэтгэх хорооны гишүүдэд намын бүлгүүдийн сонгуульд авсан суудлын тоог харгалзан тухайн нам, эвслийн бүлгээс нэр дэвшүүлж, ил санал хураалт явуулан гишүүдийн ердийн олонхын саналаар сонгох дүрмийн дагуу Гүйцэтгэх хорооны гишүүнээр Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Н.Учрал, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан нарыг сонгосноор Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдийг баталсан.
Мөн Монголын парламентын бүлгэмийн анхдугаар хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд ажиллах Монголын Парламентын бүлгэмийг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан тогтоолыг баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
