Өнөөдөр харагчин гахай өдөр

2020 оны 07-р сарын 19 өдөр, 07 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai jil

-Аргын тооллын 7 дугаар сарын 19. Ням (Адьяа) гараг (2020)

-Билгийн тооллын 29, харагчин гахай, хэрцгий охин-5 од, суудал огторгуй, мэнгэ 2 хар, үхэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:13-20:43.​

-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.

-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Туулай, хонь, гахай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.

-Дайсныг номхтгох, ад зэтгэр, муу үйлийг дарах тэргүүтэн хатуу үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, лам болох, буяны үйл, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, мал адгуус муулах үйлд сайн. Мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, үхэгсдийг оршуулах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, мал худалдах, арилжаа хийхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.

Зурхайч лам Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх