Нийслэлийн ногоон бүсэд байнгын үйл ажиллагаатай 20 хүүхдийн зуслан бүртгэлтэй байдгаас 2020 онд үйл ажиллагаа явуулахаар 13 зуслан хүсэлт ирүүлсэн. Үүнээс 9 зуслан Нийслэлийн ногоон бүсийн, 4 зуслан нь Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай зуслангууд юм.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн А/930 “Коронавирус /Ковид-19/ цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай” дугаартай захирамж, 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын баталсан “Коронавирус /Ковид-19/ цар тахлын үед Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг үндэслэн “Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага” Монгол Улсын МNS5633:2019 стандартын хэрэгжилтэд хяналт тавьж дүгнэлт гаргах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулж, ажиллах хүсэлтэй нийслэлийн ногоон бүсийн 9 зусланд 2020 оны 7 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд хяналт үнэлгээ хийсэн.
2020 онд “Коронавирус /Ковид-19/ цар тахал гарсантай холбогдуулан хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтэд илүү анхаарч хяналт үнэлгээг зохион байгуулсан. Зуслан бүр ариутгал хийлгэж халдваргүйжүүлэлтийн бодис, гар ариутгагч, халуун хэмжигч, маск, анхны тусламжийн эм бэлдмэл бэлэн байдлыг сайтар базаасан байна.
Хяналт үнэлгээнд хамрагдсан 9 зуслангаас 8 зуслан ажиллах боломжтой, 1 зуслан нь ажиллах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарлаа. Зуслангуудын дундаж үнэлгээ 74.6 хувьтай буюу дундаж үнэлгээтэй байна. Хүүхдийн зуслангуудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зөвлөмжийг зуслан бүрд хүргүүлсэн. 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ажлын хэсгийн дүнгийн хурлыг зохион байгуулж, цаашид хүүхдийн зусланд тавигдах шаардлага, гарсан зөрчлийг арилгуулах талаар хэлэлцэн хамтран ажиллахаар болсон. Ингээд энэ зун буюу 7 дугаар сарын 20-оос нийслэлийн ногоон бүсийн болон төв аймагт байрлалтай 12 зуслан 7 хоногийн хугацаатай 4-5 ээлж авахаар бэлтгэл ажлыг хангах бүртгэл явагдаж эхлээд байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
