Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл албаны хүмүүсийн хамт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж байна. Тэрээр томилолтын албан ажлаа тус үйлдвэрийн удирдлагын баг болон ерөнхий захиргааны ажилтнуудтай уулзаж эхэлсэн. Уулзалтын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн үйл ажиллагааг “Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй” сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй танилцуулав. Мөн дэлхий нийтэд цар тахал болон нүүрлээд буй корона вирусын сөрөг үр дагавар, хүндрэл бэрхшээлийг эрсдэлгүй даван туулах зорилтыг дэвшүүлж, уурхайчид, тэдний ар гэрийг хамгаалж ажиллахын төлөө бүхий л боломж, бололцоог дайчлан ажиллаж, үр дүнд хүрч байгааг онцоллоо. Дэлхийн жишиг, Монголын бахархал байх эрхэм зорилготой Эрдэнэт үйлдвэрийн бодлого тодорхой, ирээдүйд хөтлөх зорилт ил тод, ойлгомжтой байгааг өнөөгийн бодит эдийн засгийн үзүүлэлт, хэрэгжилтийн үр дүнд тулгуурлан танилцуулав.
Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийнхээ үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар танилцуулсны дараа ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад хандаж үг хэлэв. “Шинэ коронавирусын тархалтын улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлийн үед тогтвортой сайн ажиллаж, үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтоо амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэсэн. Мөн, Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжин, тулгамдаж буй асуудлыг хурдан шуурхай, оновчтой шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа нь тус үйлдвэрийн өнөө болон ирээдүйд сайн нөлөө үзүүлж байна” гэлээ. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй гэрэлтэй байгаад сэтгэл өндөр буйгаа илэрхийлэн, “бодлого, үйл ажиллагаагаа нэгтгэн хамтран ажиллах болно” гэсэн юм. ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Эрдэнэт үйлдвэрт хоёр өдөр ажиллана. Тэрээр өнөөдөр тус үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Ган бөөрөнцгийн цех болон нийгмийн цехүүдийн үйл ажиллагаатай танилцаж, уурхайчдын төлөөлөлтэй уулзана.
М.Балжинням

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
