Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Чингэлтэй дүүргээс нийт 478 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 24, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 454 ээжид тус тус хүртээв.
Эдгээр ээжүүдийн дотор “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоо энэ жил зэрэг гардан авахаар болсон 33 настай ихрүүдийн нэг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн М.Мөнгөнсувд байгаа юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга одон гардуулсныхаа дараа ээжүүдэд хандан үг хэлэхдээ, дөрвөн хүү, нэг охины ээж М.Мөнгөнсувд болон түүний гэр бүлд халуун баяр хүргэж, түүний ихэр М.Мөнхсувдын одонг Хэнтий аймагт гардуулна гэдгээ дуулгалаа.
Төрийн тэргүүн үргэлжлүүлэн, гуравхан сая хүнтэй Монгол Улс хүн амаа өсгөх, хүүхдийг хэвийн орчин нөхцөлд бойжуулахад нь эхчүүдэд туслах бодлогоо хэзээ ч орхиж болохгүйг онцоллоо.
Мөн нийгмийн хамгийн үнэт баялаг болох хүүхдийг эрүүл саруул өсгөн хүмүүжүүлэхэд нь төр эхчүүдэд боломжоороо туслаж, жилдээ нэг өдөр баяр хүргэж, шагнахаас ч илүүг хийх ёстой бөгөөд хүн амаа өсгөх, эхчүүдээ дэмжих, хүүхдээр дамжуулан баялгийг хуваарилах бодлого тэгш, хүртээмжтэй байх учиртай гэв.








Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.
“Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн хүрээнд зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгууд болон нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдэд амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулаад байна.










Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
