УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын найм дахь удаагийн Их Хурал анхны ээлжит бус чуулганаа хуралдахаар хуран цуглаад байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль эрх зүйн шинэ орчинд Улсын Их Хурлын анхдугаар чуулган чуулж, гишүүд тангаргаа өргөн, шинэ Засгийн газраа эмхлэн байгуулж, зохион байгуулалтын асуудлыг богино хугацаанд хэлэлцэн шийдвэрлэснээр төр, засгийн байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрч, ажилдаа шуурхай орсон.
Анхдугаар чуулганы завсарлагаар УИХ-аас нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, засаглал, нутгийн удирдлагын шинэчлэлийн чиглэлээр Ажлын таван хэсэг байгуулан ажиллаж, тодорхой шийдлийн төслүүдийг боловсрууллаа. Зээлийн хүү бууруулах, төсвийн тодотгол хийх, банк санхүүгийн шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл, “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр, хил гаалийн шинэчлэл, төмөр замын бүтээн байгуулалт зэрэгтэй газар дээр нь танилцаж, холбогдох шийдвэрүүдийн төслийг боловсрууллаа. Төмөр замын бүтээн байгуулалт гэх мэт гацааж зогсоосон байсан стратегийн бүтээн байгуулалтууд эрчээ аван, эрчимтэй өрнөж байхад үйлдвэржүүлэлт, инновац, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр шийдвэрлэвэл зохих асуудлууд хуримтлагдсан хэвээр байна. Өөрөөр хэлбэл бидэнд хийх ажил их байна.
Дэлхий дахиныг хамарсан цар тахлын аюул улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд амаргүй сорилт бэрхшээл үүсгэж байгаатай холбогдуулан тулгамдсан зарим асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор энэхүү ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Цар тахал дэлхийн бараг бүх улсад тархаж, халдвар авсан хүний тоо 22 саяыг давж, 772 мянган хүн энэ өвчнөөр хорвоог орхилоо. Харамсалтай нь энэ тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр л байна. Манай төр засаг, ард иргэд маань цар тахлаас сэргийлэх оновчтой арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлж байна.
Ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаанд Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын тэргүүн нар цахимаар оролцож байна. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг ардын сайхан үг бий. Ковид-19 цар тахлын амаргүй хүнд цаг үед Монголын ард түмэнтэй ойр дотно байж, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ, Япон, Европын холбоо, Герман, БНСУ, Энэтхэг, Унгар, Турк зэрэг орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, НҮБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын бусад байгууллагын тэргүүн, хамт олон Та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Цар тахлын нөлөө дэлхий дахинд, улмаар манай улсын эдийн засагт хүнд сорилт болж буй энэ үед хоёр талын болон олон талын хамтын итгэлцэл нэмэгдэж, бие биедээ туслах сайхан сэтгэл, харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжиж өргөжинө гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Улсынхаа эдийн засгийг идэвхжүүлэх, нэгэнт бий болсон хүндрэлийг ужгируулахгүй байх, хямралаас эдийн засгаа, баялаг бүтээгчдээ, иргэдээ хамгаалах чиглэлээр Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг дэмжиж, авч хэрэгжүүлж эхэлсэн бодлогын арга хэмжээнүүдийг цаашид үргэлжлүүлэхэд нэн шаардлагатай байгаа хууль, тогтоомжуудыг хойшлуулалгүй хэлэлцэн батлах нь бидний үүрэг гэж үзэж байна.
Та бид энэ удаагийн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батална. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.
Мөн Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах бөгөөд энэ нь Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх эхний алхам болох юм.
Ирэх он жилүүдэд улсын төсөв, санхүүд ямар бодлого, чиглэл баримталж, юуг зорьж, ямар үр дүнд хүрэх талаарх макро эдийн засгийн үндсэн зорилт, чиглэлүүдийг ч бас хэлэлцэнэ. Макро эдийн засгийн бодлогыг тодорхойлоход микро эдийн засгийн төлөв, нөхцөл байдлыг зөв тооцоолж, төлөвлөх нь зүйтэй байна. Микро эдийн засаг баялаг бүтээгчдийн санаачилга дээр тогтдог.
Баялаг бүтээгч буюу “Энтрепренер” гэдэг үгийн томъёолол хувьсан өөрчлөгдөж, “Одоо байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэв маягийг эвдэх замаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахыг энтрепренер хэмээнэ” гэдэг байсан бол “Өөрчлөлтийг эрэлхийлэн олж, боломжийг ашиглахыг энтрепренер гэнэ. Тэдний гол зэвсэг бол инновац мөн” гэсэн агуулгатай болж өөрчлөгдөж байна. Ийм учраас нэмүү өртөг бүтээж, ажлын байр бий болгодог баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор Үйлдвэржилтийн бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хороодыг Улсын Их Хуралд байгуулсан.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо экспортын чиг баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх дэд бүтэц, төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ноос ноолуур, махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, газар дээр нь очиж, судалж ажилласан. Одоо үүнийгээ бодлого болгож хэрэгжүүлэх шаардлагатай байна. Цахим шилжилт ч цаг үеийн шаардлага боллоо. Чуулганы завсарлагаар Инновац, цахим бодлогын байнгын хороо “Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлгийг боловсролын болон мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгууллаа.
“Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолыг энэ чуулганаар батлахаар төлөвлөж байна. Энэ чиглэлээр байгуулагдсан Ажлын хэсгүүд идэвхтэй ажиллаж, Монголбанк, Хөгжлийн банк, арилжааны банкуудын удирдлагуудтай нэг биш удаа уулзаж, санал солилцсоноор Монголбанктай хамтран тогтоолын төслийг боловсруулаад байна.
Төр засаг, банкны салбарынхан, иргэдийн аль аль нь зээлийн хүүг бууруулах нэг ашиг сонирхолд нэгдэж байгаа билээ. Тиймээс энэ зорилтыг ямар арга замаар, хэрхэн хангах вэ гэдэг оновчтой, зөв бодлогыг дэвшүүлэх, улмаар банкны салбарт шинэчлэлийг эхлүүлэх явдал чухлаар тавигдаж байгаа болно.
Улс орноо өөд нь татаж, хүн ардынхаа амьдралыг тэтгэх шинэчлэлийн шинэ зорилтыг тунхагласан Монгол Улсын Үндсэн хуульд өнгөрсөн онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” хуулийн, эрх зүйн хувьсгалыг үргэлжлүүлэх нь энэхүү чуулганы бас нэг зорилго байх болно
Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгууль болно. Тиймээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэн батлахаар төлөвлөж байна. Энэхүү хуулийн өөрчлөлт нь сонгуульд зориулсан гэхээсээ илүүтэй орон нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн захиргааны удирдлагыг иргэдийн хүсэмжлэл, Монгол Улсын хөгжлийн эрх ашигт нийцүүлэн оновчтой зохион байгуулах, үр дүнтэй засаглалын тогтолцоо бүрдүүлэхэд чиглэж байгаа билээ.
Тиймээс иргэдийн ирүүлж буй саналаас нэгийг ч гээгдүүлэлгүй авч үзэж, зүйл заалт бүрийг нухацтай шүүн хэлэлцэхэд онцгой анхаарах ёстой гэдгийг зориуд онцлон тэмдэглэж хэлье.
Бүхэлдээ энэ удаагийн чуулган нь Та бидний сонгогч түмэндээ амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, улсын санхүү, эдийн засгийг удирдан хөтлөх ойрын жилүүдийн бодлогыг тодорхойлоход чиглэгдэх болно. Үүний төлөө сайд нар Улсын Их Хуралд тангараг өргөсөн гэдгээ ямагт санаж, аргацааж бус, ард түмнийхээ төлөө сэтгэл, зориг гарган ажиллах ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш, хураангуй төлөвлөгөө ч бус, сонгуулийн үеэр болон дараа ард түмний илэрхийлсэн хүсэл эрмэлзлийн цогц, салбар бүрт эрс шинэчлэлт, өөрчлөлт хийх төрийн бодлогын баримт бичиг юм.
Салбар бүрт шинэчлэл өөрчлөлт хийж, сайн цаг, сайхан амьдралыг төвхнүүлнэ гэсэн ард түмнийхээ итгэлд гал асаах зорилт энэхүү чуулганаар эхлэх ёстой. Энэ гал улам бадран дүрэлзэх учиртай. Үр дүнд нь Монголын нийгэмд гэгээ гэрэл түгж, Монголын ард түмний төрдөө итгэх итгэл эргэн сэргэх болно.
Ээлжит бус чуулганы гол агуулга, ач холбогдол үүнд оршиж байна.
Эрхэм гишүүд ээ,
Монголоо өөд нь татаж, сэргээн мандуулах шинэчлэлийн давалгаа нэгэнт эхэлсэн. Энэ давалгааг хүчит түрлэг болгож, уруудсанаа засах, буруудсанаа залруулах, зөв замд орж, эрчимт хурдаар улсаа хөгжүүлэх нэн хариуцлагатай эрхэм үүрэг Та бидэнд ногдсон.
Сайныг зорьсон зөв үйл хэргийг ард түмэн бүрнээ дэмжинэ. Зөв бодлого, тууштай зүтгэл, өндөр хариуцлага, эрхэм ёс зүй биднийх байх ёстой. Ийм ч бай гэсэн үүрэг даалгаврыг түмэн олон минь бидэнд өгч, төрд илгээсэн. Ард түмнийхээ итгэл найдварыг даасан шиг дааж, өгсөн үүргийг нь биелүүлсэн шиг биелүүлцгээе.
Эрс шинэтгэлийн их салхи нижигнэн хөгжиж, сайхан ирээдүйн хөтөч, улаач нь байцгаая гэж уриалъя.
Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээснийг мэдэгдье.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
