Өмнөговь аймагт газар тариаланг хөгжүүлэх, эрүүл шимт хөрсөнд тариалсан хүнсний ногоогоор хэрэглэгчдийг хангах зорилтот ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байгаа юм. Өвөл зуны хүлэмжийн тариалалтыг хийхээс гадна сумдад газар тариаланг хөгжүүлэх судалгаа шинжилгээ туршилтын ажлыг Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран хэрэгжүүлж байна.
Газар тариалангийн салбарт шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бодлогоор дэмжиж сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулахаас гадна дадлагажиж, чадваржих боломжийг олгож байна. Улмаар хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Даланзадгад хотноо орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ХҮЛЭМЖ ЦОГЦОЛБОРЫН СУРГАЛТЫН ТӨВ байгуулж өнөөдөр албан ёсоор ашиглалтад оруулж байна.
Хүлэмж цогцолборын сургалтын төвд 21 аймгийн агрономч, газар тариалан эрхлэгчдийн ГОВИЙН БҮСЭД ТАРИМЛЫН АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ 2 өдрийн талбайн үзүүлэх сургалт эхэллээ.
Холбогдох яамд, албаныхан оролцож байгаа бөгөөд Өмнөговь аймгийн газар тариалангийн өнөөгийн нөхцөл байдал, хүнсний ногооны үр үйлдвэрлэл, борлуулалт, говийн бүсэд Агро ойн парк хөгжүүлэх боломж, говийн бүс дэх хүнсний ногооны сорт сорилт, үр үржүүлгийн судалгааны үр дүн зэрэг сэдвүүдээр сургалт үргэлжилнэ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
