Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Хан-Уул, Багахангай, Багануур, Налайх дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.
Энэ жил Хан-Уул дүүргээс нийт 613 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 24, Хоёрдугаар зэргийн одонг 589 ээжид тус тус гардуулав. Харин Налайх дүүрэгт амьдардаг 125 ээж, үүнээс 8 ээж “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг, 117 ээж Хоёрдугаар зэргийн одонг тус тус хүртлээ.
Мөн Багануур дүүргээс нийт 90 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 3, Хоёрдугаар зэргийн одонг 87 ээжид, түүнчлэн Багахангай дүүргээс нийт 10 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 3, Хоёрдугаар зэргийн одонг 7 ээжид тус тус гардуулсан юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА ЭЭЖҮҮДЭД ХАНДАН:
“Ачит ээж нар аа,
Монгол хүн бүрийн бахархал, хайр нь болсон хүндэт эхчүүд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, монголын ирээдүй, айл бүрийн гэрэл гэгээ, хөөр бахдал болсон энхрий үрсийг эрүүл саруул, хайр халамж дүүрэн өсгөн торниулж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Энэ жил дэлхий дахинд тархсан коронавируст цар тахлын улмаас Хүүхдийн баяраар “Эхийн алдар” одонг гардуулдаг эрхэм уламжлалыг хойшлуулсан ч хэдхэн хоногийн өмнөөс орон нутаг, дүүргүүдээр зохион байгуулж, одонг нь гардуулж байгаа юм.
Өнөөдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 613, Налайх дүүргийн 125, Багануур дүүргийн 90 ээж, Багахангай дүүргийн 10 ээжид “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг гардуулж байна.
“Бурхны шашинд эх болсон зургаан зүйл, хамаг амьтан” хэмээх хэллэг бий. Энэ хэллэгийн утга нь бусдыг ачит эхтэйгээ зүйрлэн санах, ээжийгээ хайрладаг, энэрдэг шигээ бусдад хандахыг сургаж байгаа юм. Ээж бол ханийнхаа, үр хүүхдийнхээ сэтгэл зүрхэнд хамгийн ойр, хайр халамжийнхаа дээдийг зориулах нандин эрдэнэ нь байдаг. Яагаад гэвэл эх хүний үрдээ гаргасан хэмжээлшгүй их хайр, үр хүүхдийнхээ төлөө ямар ч бэрхийг давах чин сэтгэл, зүтгэлийг хүн бүр амсаж, мэдэрч өсдөг. Тийм болохоор эхийн ачийг яаж хариулах вэ, ээжийгээ хэрхэн баярлуулах билээ гэж монгол хүн бүр хичээн санаж явдаг.
“Эхийн алдар” одон Та бүхний нэгэн шөнө үрээ хуурайлан, бүүвэйлсэн ачийг хариулж чадахгүй ч үр хүүхдүүдийн чинь хүндэтгэл, бахархал, хайрын өчүүхэн ч болтугай илэрхийлэл болж чадах байх аа. Монголын төр үр хүүхдүүдийн чинь хайр, хүсэл, сэтгэлийг нэгтгэн төлөөлүүлж энгэрт тань “Эхийн алдар” одонгоо зүүж өглөө.
Монголчууд бидний хамгийн үнэт эрдэнэ болсон хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд өсгөн бойжуулах, сурган хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд Төр онцгой анхаарч, тодорхой бодлого шийдлүүд гаргаж, хэрэгжүүлэх замаар эхчүүдийг дэмжих, ирээдүй хойчоо хамгаалах ёстойг бид мартаж болохгүй. Хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудал зэргийг Төр үргэлж анхааралдаа байлгахад чиглэгдсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр миний бие тодорхой ажлууд санаачилсан, цаашид ч Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно.
Өнөөдөр одонгоо гардан авч байгаа ачит ээж нартаа, өнөр монголыг бүтээлцэж буй эхчүүд Та бүхэндээ үр хүүхдүүдийн тань нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсье.
Мөнх тэнгэрийн хүчин дор эх үрс баяр жаргалтай, амар амгалан, энх тунх аж төрөх болтугай” гэлээ.







Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь, Өмнөговь, Дундговь аймаг болон нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн ээжүүдийн “Эхийн алдар” одонг биечлэн гардууллаа.
Түүнчлэн “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу зохион байгуулж байна.








Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
